Механикийн ахлах инженер

Нээлтийн огноо: 2024-05-17
Хаалтын огноо: 2024-05-31 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК Гүний уурхайн төсөл – Барилгын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгааражиллах нэг (1) Механикийн ахлах инженер (1 жилийн хугацаатай) ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Хугацаагүй гэрээтэй ажилтнуудын хувьд энэ нь карьер хөгжлийн боломж байж болно. Тиймээс та энэхүү түр ажлын байр болон ажлын байрны хугацаа дуусмагц одоогийн болон ойролцоо ажлын байранд эргэн ажиллах боломжтой эсэх талаар өөрийн хэлтсийн менежертэй ярилцана уу.

Энэхүү ажлын байрны зорилго дараах ажлуудад оролцохдоо Төслийн Механик инженерчлэлийн талыг хариуцсан Захиалагчийн багийн төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:

  • ESP/EPCM зураг төслийн мэдээллийг хянах
  • Мэдээлэл авах хүсэлт / Техникийн асуулт-уудад хариулах
  • Үйлдвэрийн чанарын баталгаажуулалтын сорил туршилт гэх мэт бэлтгэн нийлүүлэгчийн хяналт шалгалтад хяналт тавих
  • Зураг төсөлд харилцан зөвшөөрсөн шийдэлд хүрэхийн тулд гол гол оролцогч талуудтай ажлын харилцааг үүсгэн хөгжүүлэх

Үүрэг даалгавар

  • Аюулгүй Ажиллагаа: Гүйцэтгэж буй бүх ажилд аюулгүй ажилалгааг нэн тэргүүнд тавьж хүн, тоног төхөөрөмжийг хамгаалан, байгаль орчинд ээлтэй ажиллах
  • Манлайлал: Манлайлалтай ажиллаж бусад ажилтнуудыг хөгжүүлэн тэдгээрт зааж сургах
  • Гүйцэтгэл: Төсөв, хуваарьт хамаарах Рио Тинтогийн шилдэг туршлагад нийцүүлэн төслийн хэрэгжилтийг хангах
  • Гүйцэтгэл: Шаардлагатай систем, процесс, бодит санаачлагууд гаргаж тэдгээрийг ашиглан үр ашигтай, тогтвортой байдал мөн аюулгүй ажиллагааг сайжруулах.
  • EPCM болон Захиалагчийн Инженерийн, ЧБЧХ болон Төслийн үйлчилгээний багуудын хооронд төслийн гүйцэтгэлийн ажлуудыг зохицуулах.
  • EPCM-тэй харилцан Гүйцэтгэгчид байгууллагуудаас гаргасан талбайн инженерийн асуумж, асуудал, өөрчлөлтүүдэд тусламж үзүүлэх.
  • Инженерийн бичиг баримтуудын үнэн зөв, бүрэн эсэхэд хяналт тавьж засаж залруулах зохих арга хэмжээнүүдийг авах.
  • Стандарт, техникийн нөхцөлд нийцэж буй эсэхэд талбайн ажлын магадлагаа гаргаж барилга угсралтын хангалтгүй ажлуудыг мэдээлэх.
  • Гүйцэтгэлд томоохон сайжруулалт авчирах инженерийн болон барилгын аргачлалд орсон өөрчлөлтийг олж тогтоох.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг Механик инженер болон үүнтэй ижил төстэй чиглэлээр эзэмшсэн байх.
  • Барилга болон уул уурхайн төслийн үйл ажиллагааны туршид олон чиглэлээр инженерээр 5-с дээш жил ажилласан туршлагатай, ажлыг аюулгүй гүйцэтгэж байсан туршлагатай байх.
  • Барилга, Завсарын ажилласан туршлагатай, талбайн дадлага туршлагатай байх
  • Краны бүрэн бүтэн байдлын хариуцагчийн сургалтанд хамрагдсан бол давуу тал
  • Харилцааны болон манлайлах ур чадвартай, баг хамт олон үр дүнтэй удирддаг.
  • Microsoft Office программыг ашиглах чадвартай байх.
  • Хувийн цагийн менежмент, хандлага - Эерэг хандлага, сорилт бэрхшээлийг даван туулах хүсэл.
  • Англи болон Мөнгол хэлний бичгийн болон аман ярианы өндөр мэдлэгтэй байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.