Механикийн ахлах инженер

Нээлтийн огноо: 2022-10-26
Хаалтын огноо: 2022-11-10 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл


“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төслийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбар дээр 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Механикийн ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Инженерчлэл хариуцсан менежерт шууд тайлагнах бөгөөд энэ албан тушаал нь ахлах түвшний манлайлан чиглүүлэх ажлын байр бөгөөд бусад барилгын салбарын чиг ойлголтыг сурахын зэрэгцээ өөрийн мэргэжлээрээ өсөж, хөгжих боломж юм. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн туршлагатай мэргэжилтнүүдээс бүрдсэн олон талт багаас суралцаж баг болон төсөл өсөж хөгжихийн хэрээр карьер ахих боломжтой. Багийнхаа ур чадварыг хөгжүүлэх замаар манлайлах ур чадвараа харуулах боломж юм.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй Ажиллагаа: Гүйцэтгэж буй бүх ажилд аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж хүн, тоног төхөөрөмжийг хамгаалан, байгаль орчинд ээлтэй ажиллах
  • Манлайлал: Манлайлалтай ажиллаж бусад ажилтнуудыг хөгжүүлэн тэдгээрт зааж сургах
  • Гүйцэтгэл: Төсөв, хуваарьт багтаан Рио Тинтогийн шилдэг туршлагад нийцүүлэн төслийн хэрэгжилтийг хангах
  • Гүйцэтгэл: Шаардлагатай систем, процесс, бодит санаачилгууд гаргаж тэдгээрийг ашиглан үр ашигтай, тогтвортой байдал мөн аюулгүй ажиллагааг сайжруулах.
  • Инженерчлэл, худалдан авалт, барилга, менежмент (ИХБМ) хаиуцсан үндсэн гүйцэтгэгч болон Захиалагч талын Инженерчлэл, Чанарын баталгаа/чанарын хяналт, Төслийн үйлчилгээний багуудын хооронд төслийн гүйцэтгэлийн ажлуудыг зохицуулах.
  • ИХБМ-тэй харилцан Гүйцэтгэгч байгууллагуудаас гаргасан талбайн инженерчлэлийн асуумж, асуудал, өөрчлөлтүүдэд тусламж үзүүлэх.
  • Инженерийн бичиг баримтуудын үнэн зөв, бүрэн эсэхэд хяналт тавьж засаж залруулах зохих арга хэмжээнүүдийг авах.
  • Стандарт, техникийн нөхцөлд нийцэж буй эсэхэд талбайн ажлын магадалгаа гаргаж барилга угсралтын хангалтгүй ажлуудыг мэдээлэх.
  • Гүйцэтгэлд томоохон сайжруулалт авчрах инженерчлэл болон барилгын аргачлалын өөрчлөлтүүд хийх.

Тавигдах шаардлагууд

  • Механик инженерийн чиглэлээр бакалавр зэрэгтэй
  • ИХБМ / Захиалагч талын орчинд өмнө нь ажиллаж байсан туршлагатай
  • Уул уурхайн орчинд ажилласан туршлагатай (3 жилээс дээш)
  • Тайлан, бичиг баримт бэлтгэхэд төслийн удирдлагын багтай хамтран ажиллах чадвартай
  • Төслийн хамрах хүрээ, зорилго, хязгаарлалтын талаар өндөр түвшний ойлголттой байх
  • Төслийн тооцоо, эцсийн хугацаа, төсвийн хяналтын талаар өндөр түвшний ойлголттой
  • Оролцогч талуудын удирдлага, харилцааны өндөр ур чадварыг харуулах чадвартай
  • Хүссэн үр дүнд хүрэхийн тулд уян хатан ханддаг, хүсэл эрмэлзэл зорилготой
  • Монгол, Англи хэлний бичгийн болон аман ярианы өндөр мэдлэг чадвартай.
  • Манлайлах, удирдах, багын ажлын төлөвлөлт хийх өндөр ур чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Тайлан бэлтгэх ур чадвар сайтай.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү:

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу:

oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

oТовч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.