Металлургийн тооцоолол болон чанар хяналтын ахлах металлургич

Нээлтийн огноо: 2023-05-12
Хаалтын огноо: 2023-05-26 17:30
Хэлтэс: Ил уурхайн үйл ажиллагаа - Баяжуулаx үйлдвэрийн үйл ажиллаагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Техникийн болон нэгдсэн төлөвлөлт – Баяжуулах Үйлдвэрийн техникийн үйлчилгээний хэлтэст Оюу толгой уурхайн талбарт болон Улаанбаатар оффист 50/50 хуваарьтайгаар ажиллах нэг (1) Металлургийн тооцоолол болон чанар хяналтын ахлах металлургич ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн металлургийн тооцоолол, төлөвлөлт, тайлан бэлтгэх, үйлдвэрийн үйл ажиллагааг үр дүнтэй ажиллахад дэмжлэг үзүүлэх, химийн шинжилгээ болон баяжмалын чанарын хяналтын лабораторийн үйл ажиллагаа, аюулгүй байдал, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, химийн бодис болон бусад хэрэглээний материал болон чанарын хяналтыг олон улсын стандартын түвшинд үр дүнтэй ажиллуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино

Үүрэг даалгавар

  • Оюу Толгой ХХК-ийн ЭМААБО-ы удирдлагын тогтолцоо, Эрүүл мэнд аюулгүй ажиллагааны стандарт, шаардлагатай бүх хууль эрх зүйн дүрэм журмуудад нийцүүлэн аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг дээд түвшинд байлгах;
  • Үйлдвэрлэлийн тайлан (IPR/DPR/WPR/MPR/MCR) болон үнэлгээг (долоо хоног тутмын, сар тутмын, улирал тутмын болон жилийн эцсийн) цаг тухайд нь гаргах болон хөгжүүлэх.
  • Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа, засвар, төлөвлөлт болон ил болон гүний уурхайн төлөвлөлтийн багуудтай хамтран ажиллаж үйлдвэрлэлийн богино, дунд болон урт хугацааны төлөвлөлт гаргаж хэрэгжүүлэх
  • Үйлдвэрийн технологийн процессыг цаг ямагт сайжруулах, гарч болох боломжууд, эрсдлийг тодорхойлон техник технологийн сайжруулалтын судалгааг цаг ямагт гүйцэтгэх;
  • Бутлан нунтаглалтын үр ашиг, металл авалт, баяжмалын чанар болон бусад үйлдвэрийн гол үзүүлэлтүүдийг сайжруулах, төлөвлөгөөнд хүргэх, сайжруулахын тулд багийн бусад гишүүд болон металлургийн лабораторитой нягт хамтран ажиллах;
  • Өдөр тутмын баяжмал савлах төлөвлөгөө болон Баяжмалын жигнэх, дээжлэлт, чийг тодорхойлох
  • Баяжмалын агуулахын нөөц, савлах үйлдвэр дээр баяжмалыг хольж бэлтгэх, чанарын хяналт хийх
  • Худалдааны баяжмалын шинжилгээнд анализ хийх
  • Худалдааны баяжмалтай холбоотой мэдээллийг өгөгдлийн санд цаг алдалгүй хадгалах, програм хангамжийг найдвартай ажиллуулах
  • Лабораторийн үйл ажиллагаа болон Чанарын хяналт, баталгаа, Шинжилгээний лаборатори, Савлах үйлдвэрийн лаборатори болон бусад хамааралтай лабораториуд
  • Оюу Толгой болон Рио Тинто-ийн ЭМААБО-ны шаардлагууд биелүүлэх, мөн дээж авалт, дээж бэлтгэл, галын шинжилгээ, нойтон хими болон бусад шинжилгээний төрөлтэй холбоотой ажлуудыг нягтлах
  • Шинжилгээний хариу, тайланг нарийвчлал сайтай, үнэн зөв, цаг тухайд нь тайлагнаж байгаа эсэхэд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх
  • Тохирох статистик аргачлалыг ашиглан лабораторийн шинжилгээний чанарт хяналт тавих
  • Ажлуудын дуусах огноо болон техникийн үзүүлэлтүүдийг хангахын тулд хуваарь гаргаж ажиллах
  • Даалгасан бусад ажил үүргүүдийг гүйцэтгэх.

Тавигдах шаардлага

  • Ашигт малтмалын боловсруулалт, Төмөрлөгийн болон химийн инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлийн Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • 4-5-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Идэвх санаачлагатай, бие даан ажиллах мөн олон төрлийн ажил дээр зэрэг, уян хатан болон оновчтой ажиллах чадвартай байх
  • Ажлын талбарт болон бусад орчинд сурч боловсрох, өөрийгөө өсөн хөгжүүлэх чадвартай байх
  • Төслийг цаг тухайд хийж гүйцэтгэж, хүлээлгэн өгч байсан туршлагатай байх
  • Ажлын ачаалал даах болон хүнд нөхцөлд ажиллах чадвартай байх
  • Хувийн зохион байгуулалт болон харилцааны соёл сайтай байх
  • Англи хэлний ахисан дунд түвшний мэдлэгтэй байх (аман болон бичгийн).

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
    • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.