Мах боловсруулах үйлдвэр Өмнөговь аймгийн Даланзадгад сумд нээлтээ хийлээ.s

“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн 975 сая төгрөгөөр хамтран санхүүжүүлсэн Мах боловсруулах үйлдвэр Өмнөговь аймгийн Даланзадгад сумд нээлтээ хийлээ. Өдөрт 100 бог, 20 бод мал нядлах хүчин чадал бүхий гүн хөлдөөх агуулах, хоёр лабораторитой тус үйлдвэр нь орон нутагт 10 ажлын байр шинээр бий болгосон юм. “Гүүд Рүүт Интэр Трейдинг” компанийн хамт олонд баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

“Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” 2015 оноос хойш Өмнөговь аймгийн хэмжээнд 45.8 тэрбум төгрөгөөр 163 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлээд байна.



“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.