Материал хариуцсан ажилтан

Нээлтийн огноо: 2022-05-28
Хаалтын огноо: 2022-06-08 17:30
Хэлтэс: Гүний Уурхайн Босоо амны үйл ажиллагаа, ложистик

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Гүний уурхай – Босоо ам ашиглалт, ложистикийн хэлтэст уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Материал хариуцсан ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн материалын чиг үүргийн ажлуудыг компанийн бодлого журмын дагуу удирдах, төлөвлөх, зохион байгуулах, сургаж заах, тогтолцоотойгоор заавар зөвлөгөө өгөхөд оршино.

Үүрэг даалгавар

  • Тоног төхөөрөмж ажиллуулахын өмнөх үзлэг шалгалт хийх
  • Өглөө болон оройны хуралд тайлан гаргаж өгөх
  • Хэлтсүүдийн бараа материал илгээх хүсэлтэд дугаар олгох
  • Илгээгдэх бараа материал талаар дэлгэрэнгүй бүртгэл хөтлөх
  • Олгогдсон дугаарын дагуу бараа материалыг аюулгүй илгээх
  • Илгээгдсэн материал төлөвлөгдсөн газартаа очсон эсэхэд, бүрэн бүтэн аюулгүй тээвэрлэж байгаа эсэхэд хяналт тавих
  • Босоо амны ашиглалт, гүний уурхайн ложистикийн багийн материалын бүртгэлийн хуудсанд илгээгдсэн болон илгээгдээгүй, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус бараа материалуудын талаарх мэдээллийг өдөр тутам шинэчлэн оруулах
  • Илгээгдэх бараа материалын хэмжээ, жинг тодорхойлох, фото зургийг нь авч баримтжуулах
  • Материал ангилах талбайд бараа материал хүлээн авахад зориулж талбайн хуваарилалт, зохицуулалт, цэвэрлэгээ хийх
  • Материал ангилах талбайд бараа материал хүлээн авч бүртгэл хөтлөн, хяналт шалгалт хийх
  • Хог ангилан ялгах, талбай цэвэрлэх ажилчдийг удирдан зохион байгуулах
  • Бусад хэлтсээс ирсэн хүсэлтэд дугаар олгох
  • Тавцангийн орчмын өөр бусад газруудын ажилд туслах
  • Ажил үүрэгтэй холбоотой бусад ажлыг хийж гүйцэтгэнэ.
  • Бараа материалтай харьцахад шаардагдах зохих дүрэм журмын талаарх мэдлэгтэй мөн тууштай байх, дүрэм журмын боловсруулалт, хэрэгжилтийг зөв зохистой байлгах

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх
  • Багаар ажиллаж байсан туршлагатай. Олон төрлийн ажлыг гүйцэтгэх чадвартай
  • Гүний уурхайн орчинд 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • Компьютерийн анхан шатны мэдлэгтэй байх, Microsoft Excel, Word программууд дээр ажиллаж чаддаг байх
  • Англи хэлний өндөр мэдлэгтэй байх
  • Үр ашигтай, найдвартай, сайн зохион байгуулалттай ур чадвар шаардлагатай
  • Ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, явцыг хянаж, тухайн ажлыг гүйцэтгэхэд саад болж буй асуудлыг шийдвэрлэх, шаардлагатай бол дээд удирдлагадаа мэдэгдэх
  • Багийн нэн тэргүүний асуудлыг шийдвэрлэхийн тулд байгаа нөөц бололцоогоо бүрэн дүүрэн, хамгийн үр дүнтэй, хэмнэлттэй байдлаар ашиглах
  • Хийх шаардлагатай ажлаа хэлэлцэн тохиролцож, тохиролцсон үүрэг амлалтаа биелүүлэх хариуцлагыг өөрт хүлээж, бусдаас мөн шаарддаг байх
  • “Бидний ажлын арга барил” зарчмын дагуу үнэнч, шударга, тууштай ажилладаг байх

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.