Материал менежментийн зөвлөх

Нээлтийн огноо: 2024-04-23
Хаалтын огноо: 2024-05-07 17:30
Хэлтэс: Хөрөнгө материалын менежмент

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Хөрөнгийн удирдлагын хэлтэст Оюу толгой уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хувиар байршин ажиллах нэг ( 1) Материал менежментийн зөвлөх ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Хөрөнгийн удирдлагын үйл ажиллагаанд шаардлагатай сэлбэг хэрэгсэл болон бусад холбоотой зүйлсийг тодорхойлоход дэмжлэг үзүүлж, дараа нь тэдгээрийг олж авах, хадгалах, үе шатлалаар зохицуулах, буцааж өгөх, зохих ёсоор устгах үйл явцуудыг хянана.

Мөн материалуудын чухлын зэргийг тодорхойлох ба хадгалалтын журам, бараа материалын удирдлагын хэрэгжилтийг шалган, сайжруулах ажилд оролцож дэмжих, тэдгээрийн баталгаат засварын хугацаандаа эвдэрсэн эд ангиудын засварыг зохицуулах үйл явц болон системийг удирдан ажиллана.

Үүрэг даалгавар

  • Дугуй/обудны ашиглалтыг сайжруулах стратегийг боловсруулах, зөвлөгөө өгөх, хэрэгжүүлэх
  • Худалдан авалт, тээвэрлэлт, хадгалалт, болон хяналтад чиглэсэн дугуйн удирдлагын програмыг боловсруулж хэрэгжүүлэх
  • Бизнесийн үр ашиг, үр дүнтэй байдлыг хангахын тулд материалны менежментийн үйл явцыг хялбарчлах, стандартчилах
  • Уурхайн үйл ажиллагааны хэсгүүдэд Хөрөнгийн удирдлага Материал Менежментийн журам стандартууд тогтвортой хэрэгжиж буй эсэхэд тогтмол өнөөгийн төлөв байдлын үнэлгээ хийх
  • Материалын менежментийн шилдэг туршлагыг ОТ-д нэвтрүүлэх
  • Худалдан авалтын багт дугуй/обудтой холбоотой тендерүүдэд дэмжлэг үзүүлж, техникийн үндэслэлээр (төрөл, хэрэглээ, тавигдах шаардлага) хангах
  • Материал менежменттэй холбоотой доголдлыг илрүүлж бууруулах боломжуудыг тодорхойлж хэрэгжүүлснээр ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг бууруулах
  • Материал менежментийн оролцогч талуудад шаардлагатай материалын менежментийн шаардлагуудын талаар сургалт орох
  • Үйл ажиллагааны багуудад жил тутмын дугуй ашиглалтын төсөв гаргахад нь дэмжлэг үзүүлэх
  • Төсөвлөсөн дугуйн нийлүүлэлтийг хангахын тулд бараа материалын нөөц болон хангамжийн сүлжээг хянах
  • Засварын багуудын бүтээмжийг сайжруулах төслүүдийг удирдах бизнес сайжруулах хэрэгслүүдийг хэрэглэх
  • Сар бүрийн гүйцэтгэлийн тайланг боловсруулж, дүн шинжилгээ хийж материал менежментийг сайжруулах боломжуудыг эрэлхийлэх
  • Дугуйны насжилтыг сайжруулах төсөл болон өөр бусад зардал хэмнэх санаачлагуудад шаардлагатай техникийн буюу мэргэжлийн туслалцааг үзүүлэх
  • Эцсийн хэрэглэгчдийг техникийн мэдлэг туршлага ба зөвлөгөөгөөр хангах болон Оюу Толгойд дугуй хэрэглээний шилдэг арга барил хэрэгжүүлэхийн тулд Рио Тинтогийн бусад сайтууд болон Өсөлт ба Инновацийн нэгжүүд дэх гадны мэргэжилтэнүүдтэй уялдаа холбоотой ажиллах

Тавигдах шаардлага

  • Техникийн үйлчилгээ, Инженер, Санхүү эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • IPT-н процесс зэрэг Рио Тинтогийн Хөрөнгийн Удирдлагын практикуудын талаар дэлгэрэнгүй ойлголттой байх.
  • Ажлыг аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм журмын дагуу явуулах чадвартай.
  • Багаар ажиллах, харилцааны гэх мэт ур чадваруудыг эзэмшсэн байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.