Материалын зохицуулагч
“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК Гүний уурхайн Олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилгын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Материалын зохицуулагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны гол зорилго нь хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн материалын чиг үүргийн ажлуудыг компанийн бодлого журмын дагуу удирдах, төлөвлөх, зохион байгуулах, сургаж заах, тогтолцоотойгоор заавар зөвлөгөө өгөхөд оршино.
Үүрэг даалгавар
- Тоног төхөөрөмжид ажил эхлэхийн өмнөх үзлэг шалгалтыг хийх
- Өглөө, оройн хурлуудад зориулан тайлан бэлтгэх
- Хэлтсүүдийн хүсэлт гаргасан материалуудын хүргэлтийн захиалгын дугаар хуваарилах
- Материалын хүргэлтийн дэлгэрэнгүй бүртгэл хөтлөх
- Материалын хүргэлтийг хүргэлтийн дугаарын дагуу аюулгүй зохион байгуулах
- Материалын хүргэлтийг хянах, шалгах, бараа материалыг зөв газарт хүргэсэн эсэхэд хяналт тавих
- JCB Телехандлер ажиллуулах
- CAT Сэрээт өргөгч ажиллуулах
- OT Босоо амын үйл ажиллагаа, Гүний уурхайн логистикийн бараа материалын хүргэлтийн хүсэлтийн хяналтын бүртгэлийг төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус материалын хүргэлт болон дэлгэрэнгүй мэдээллийн хамтаар шинэчлэн хөтлөх
- Хүргэгдэх бараа материал, тэдгээрийн хэмжээ, жин, фото зураг болон баримт бичгийн бүртгэлд хяналт тавих
- Тавцангийн хэсэгт бараа материал хүлээн авахад бэлтгэх, эмхлэн цэгцлэх
- Тавцангйн хэсэгт бараа материал хүлээн авч үзлэг шалгалт хийх
- Хэлтсийн ажилчдад зориулан шаардлагатай тоног төхөөрөмж, бараа материал (ХХХ, багаж гэх мэт) захиалах, олгох
- Хаягдал цэвэрлэх ажилчдыг зохион байгуулан, удирдах
- Бусад хэлтсийн хүсэлтүүдэд дугаар олгох
- Тавцангийн ойр орчмын хэсгүүдийн ажилд туслах
- Тухай бүрт өөрийн ажил үүрэгтэй холбоотойгоор даалгагдсан бусад ажил үүргийг гүйцэтгэх
Тавигдах шаардлага
- Засварын инженеринг эсвэлүүнтэй ижил төстэй мэргэжлийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдсан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх..
- 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
- RTBS/SAP систем дээр ажиллаж байсан туршлага болон бусад компютерийн програм дээр ажилладаг бол сайн
- Жижиг зүйлийг орхигдуулалгүй анхаардаг байх/Нягт нямбай байх
- Ажил үүргээ оновчтой хуваарилах, богино хугацаанд суралцах чадвартай байх
- MS Office- программууд дээр ажиллах, мэдээллийн дэлгэрэнгүй хүснэгт боловсруулах чадвар
- Англи хэлний ярианы болон бичгийн чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.