Маркшейдер

Нээлтийн огноо: 2022-11-16
Хаалтын огноо: 2022-11-30 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Гүний уурхайн - Техникийн үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Маркшейдер aжлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь түр хугацааны ажил болно.


Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Өөрийн хариуцсан чиглэлийн бүх ажил үүргээ хүчин төгөлдөр үйлчилж буй хөдөлмөр хамгааллын хуультогтоомжийн дагуу, холбогдох ЭАААБО-ны стандартуудад бүрэн нийцүүлж хийж гүйцэтгэхийн хажуугаархөдөлмөр хамгааллын соёлыг бий болгоход туслана.
  • Ил уурхайн барилгын болон олборлолтын үе шатанд хөдөлмөр хамгааллын стандарт, үйл явц, дүрэмжурамтай байж түүнийг даган мөрдүүлэх
  • Өөрийн багийн гишүүдийн аюулгүй ажиллагааг хангаж, эрсдлийг тодорхойлж, арилгаж мөн хянан удирдах
  • Ил уурхайн үйл ажиллагааны явцыг судлан шинэчилэх болон уурхайн төлөвлөлтийн хэрэгжилтыг (талбайдээр) дэмжиж ажиллах
  • Уурхайн үйлдвэрлэлийн үндсэн зорилгод хүрэхийн тулд төлөвлөлтийн инженерүүд, ил уурхайн үйлажиллагааны багийн ахлагчид, шовел болон дозерийн операторуудтай харилцаа холбоотой ажиллах
  • Уурхайн төлөвлөлт, инженерингийн хэлтэстэй эргэх холбоотой ажиллах
  • Уурхайн үйл ажиллагааны явцын өөрчлөлт болон явагдаж буй загварчлал/зохиомжын үндсэн өгөгдлүүдийггаргах
  • Хаягдлын овоолго болон агуулахын үйл явцыг хянаж, уурхайн төлөвлөлтийн хэсэгтэй эргэх холбоо хийжажиллах
  • Уурхай дахь өрөмдлөгийн өөр өөр байршилд тэсэлгээнйи цооногийн талбайн загварыг гаргахад оролцох
  • Хүдрийн биетийг хянах хүдрийн биет/хаягдлын хил хязгаарыг өгөгдсөн талбайд тогтоох
  • Шаардлагатай барилгын ажлуудыг дэмжиж ажиллах

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн маркшейдер эсвэл Геодезийн инженер эсвэл холбогдох чиглэлээр бакалавр ба түүнтэйадилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг,дипломыг авч эзэмшсэн байх.
  • Тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлынтуршлага хуримтлуулсан байх
  • MS Office-н программууд дээр ажиллаж байсан туршлагатай байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш түвшиний бол давуу тал болноСонирхож

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.