Маркшейдерийн мэргэжилтэн
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн - Техникийн үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Маркшейдерийн мэргэжилтэн ажлын байранд шалгаруулж авна.
Энэхүү ажил үүргийн зорилго нь Гүний уурхайн техник үйлчилгээний хэлтсийн Маркшейдерийн багийг аюулгүй ажиллагааны манлайлал, удирдамж болон баталгаагаар хангах явдал юм.
Үүрэг даалгавар
Маркшейдерийн мэргэжилтэн нь маркшейдерийн ахлах мэргэжилтэнд ажлаа тайлагнах бөгөөд үүнд:
- Гүний уурхайн маркшейдерийн багийг удирдан чиглүүлэх бүтцийн гол гишүүн байна.
- Таны зан төлөв мэргэжлийн түвшинд байж, багийнхандаа үлгэж жишээ болж байх ёстой.
- Шаардлагатай хурлуудад тогтмол оролцож танай баг ОТ стандартууд, аюулгүй ажиллагаа, харилцаа, болон үйл ажиллагааны хурлуудад нийцэж байгаа эсэхийг баталгаажуулна.
- Газрын гүнд тогтмол үзлэг шалгалт хийж багийн ажлын чанарын хяналтыг хийнэ.
- Маркшейдерийн хатуу цэгийн сүлжээний нарийвчлалд баталгаажуулалт хийж, тогтмол хугацаанд шалгалтыг хийнэ.
- Маркшейдерийн бүх ажлуудыг цаг хугацаанд нь багтааж, чанартай, уурхайн үйл ажиллагаанд нөлөөлөхөөргүй хийхэд анхаарч ажиллах.
- Бүх тайланг тогтсон цаг хугацаанд чанарын өндөр түвшинд хийхэд анхаарах. Үүнд маркшейдерийн сарын тайлан болон бусад тайлангууд орно.
- Уурхайн нэгдсэн төлөвлөлтийн бүх MCA болон MDA дизайнуудыг шалгаж батлахад оролцоно.
- Маркшейдерийн багтай холбоотой бүх Ажлын стандарт журам болон дүрмүүдийг боловсруулах болон тогтмол хугацаанд дахин хянаж байх.
Тавигдах шаардлага
- Уул уурхайн маркшейдер болон Геодези чиглэлээр бакалавр түүнээс дээш адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- 5-с доошгүй жил газрын гүний маркшейдераар ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Газрын гүний маркшейдерийн туршлагатай бол давуу талтай.
- ЭМААБООН-ын ажлын дадлыг нэн тэргүүнд тавьж, сайн дадал зуршлыг хэвшүүлэхэд нь бусдад тусалж, зааварчлан сургах;
- Ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, ажлын явцыг нэн тэргүүний асуудалтай уялдуулан хянах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шийдлүүдийг тодорхойлох;
- Бизнесийн чухал ач холбогдолтой мэдээлэл, үйл ажиллагааны түлхүүр үзүүлэлтүүдийг тодорхойлж, тэдгээрт дүн шинжилгээ хийсний үндсэн дээр бизнесийн шийдвэр гаргах;
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
oТовч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.