Ажил мэргэжил

Манлайллын хөтөлбөрийн Зааварлагч /1/

Нээлтийн огноо: 2020-01-21
Хаалтын огноо: 2020-01-31 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Хүний нөөц, сургалтын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Манлайллын хөтөлбөрийн Зааварлагч  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн сургалтын чиг үүргийн ажлуудыг компанийн бодлого журмын дагуу удирдах, төлөвлөх, зохион байгуулах, сургаж заах, тогтолцоотойгоор заавар зөвлөгөө өгөхөд оршино.

Үүрэг даалгавар

  • ХАМТДАА манлайллын хөтөлбөрийг сургалт, семинараар дамжуулж хүргэх
  • Удирдах ажилтнуудад зориулан Монгол болон Англи хэлээр ХАМТДАА Манлайллын семинарыг зохион байгуулах
  • Багийн ахлагч, удирдах ажилтнуудад багаа амжилттай сайн удирдаж ажиллахад нь  туслах
  • Семинарын агуулга, танилцуулгуудыг хянах, сайжруулах ажлуудад оролцох
  • Бусад дагалдах сургалт, курсийг удирдан явуулах  
  • Ахлах, удирдах ажилтнуудын ажлын гүйцэтгэлийг сайжруулах, өөртөө итгэлтэй байдлыг бий болгох, ур чадвараа дээшлүүлэхэд нь мэргэжлийн туслалцаа үзүүлж дасгалжуулна (көуч хийнэ).
  • Көүч хөтөлбөрт оролцогч, тууний удирдах ажилтны хамтаар хөгжүүлэх зорилгоо тодорхойлж, эргэх холбоотой ажиллана
  • Көүч хөтөлбөрт оролцогчийн зорилгод нийцүүлэн көүч тохирох  загвар, аргуудыг ашиглана
  • Көүчинг хөтөлбөрт явцад гарч ирж болох аливаа нууцлалын асуудалд ёс зүйг баримталж ажиллана
  • Энэхүү албан тушаал нь зөвлөхийн ажил биш ба хаана ямар тусламж дэмжлэг хэрэгтэй байгааг ажилтантай хамт тодорхойлж гаргана
  • ХАМТДАА-хөтөлбөрт идэвхтэй оролцох, ил харагдахуйц эерэг зан төлөвийг үзүүлэх, үлгэрлэн манлайлах
  • XAMTДAA манлайлагчдыг, бусад манлайллын хөгжлийн санаачилгуудыг дэмжиж ажиллах
     

Тавигдах шаардлага

  • Хүний нөөц, Бизнесийн удирлага, Боловсрол, Сэтгэл судлал эсвэл холбогдох чиглэлээр бакалавр зэрэгтэй
  • Ойролцоо ажлын байранд ажилласан 5 эсвэл түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
  • Асуудал шийдвэрлэх чадвар, төслийн удирдлагын ур чадварыг харуулж, тасралтгүй сайжруулалтын арга хэрэгслүүдийг мэддэг байх ёстой
  • Ажлын байр, сургалт, үнэлгээний чиглэлийн диплом эсвэл IV түвшний гэрчилгээтэй (TAE) эсвэл түүнтэй ижил төрлийн сургалтанд хамрагдсан гэрчилгээ
  • Компьютер болон MS оффис програмууд дээр ажилладаг байх;
  • Англи болон монгол хэлээр аман болон бичгээр үр дүнтэй харилцах чадвартай байх.;
  • Техникийн бичиг баримт боловсруулалт дээр ажиллаж байсан бол давуу тал болно.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

o Товч намтар (англи, монгол хэлээр)

    Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

    Монгол улс, Улаанбаатар 14240
    Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
    Моннис Цамхаг, 1 давхар

    Утас: +(976) - 7010-3604


    Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
    Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

    Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

    “Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

    "Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.