​Люк Колтон

Люк Колтон нь 2018 оны 4 дүгээр сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон. Тэрбээр 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр “Туркойс Хилл Ресурсез” компанийн санхүү эрхэлсэн захирлаар томилогдсон. Ноён Колтон 2004 оноос “Рио Тинто”-ийн эрдэс, төмрийн хүдэр, эрчим хүчний чиглэлийн бизнесийн нэгжүүдэд ажиллаж буй. Тэрбээр сүүлд “Ричардс Бэй Минералс”-ын санхүү эрхэлсэн захирал, удирдлагын багийн гишүүний хувиар санхүү болон удирдлагын нягтлан бодох бүртгэл, бизнес төлөвлөлт, сан хөмрөг, татвар, агуулах, хууль дүрмийн хэрэгжилтийг шууд хариуцан ажиллаж байв. Ноён Колтон “Рио Тинто”-д ажиллахаас өмнө ”Эрнст ба Янг”-д ахлах нягтлангаар ажиллаж байсан туршлагатай.