Ложистикийн диспетчер

Нээлтийн огноо: 2022-01-24
Хаалтын огноо: 2022-02-08 17:30
Хэлтэс: Гүний Уурхайн Босоо амны үйл ажиллагаа, ложистик

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК–ийн Гүний уурхайн Босоо амны ашиглалт болон Логистикийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Ложистикийн диспетчер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү албан тушаал нь Гүний уурхай (ГУ) руу тээвэрлэж хүргэгдсэн бүх бараа материалын бүртгэл хийх, ГУ ахлах ажилтантай хамт бүртгэлийг шинэчлэх, мөн ГУ ажилтнуудын автобусны чиглэл болон тээврийн хэрэгслийн зохицуулалт хийхэд дэмжлэг үзүүлэх юм.

Үүрэг даалгавар

  • Өмнөх ээлжинд үлдсэн материал, хогийн савны бүртгэлийг хөтөлж, тээврийн хэрэгслийг ГУ-д үргэлжлүүлэн явуулна.
  • Тэсрэх бодисын талаархи чухал мэдээллийг шинэчилж байх. Холбогдох бусад хэлтэст мэдээлэх.
  • Газрын гадаргын материалын зохицуулагчтай тогтмол холбоо барих, хүргэх байршлыг шинэчлэх.
  • ГУ бусад бүх хэрэглэгчидтэй тогтмол харилцаа холбоо тогтоож, хүргэсэн бараа материалын мэдээллийг шинэчлэх.
  • Бүртгүүлээгүй болон шошгожуулаагүй материалыг хянах.
  • ГУ автобусын хуваарь болон маршрутын дагуу диспэтчерлэх, тайлагнах.
  • Ээлжийн төгсгөлд өдөр тутмын тайланг холбогдох ахлах ажилтан, удирдлагуудад хүргэх.
  • Өдөр тутмын ажилд хамаатай шаардлагатай бүх баримт бичгийг цуглуулж, шаардлагатай бүх мэдээллийг заавал бөглөнө.
  • Ажлаа Ложистикийн ахлах ажилтанд тайлагнана.

Тавигдах шаардлага

  • ЕБС-ийн дараах эсвэл түүнтэй адилтгах боловсролын гэрчилгээ, мэргэжлийн зэрэг, үнэмлэх, диплом (жишээ нь: дадлага, мэргэшсэн үнэмлэх) эсвэл их, дээд сургуулийн диплом, МСҮТ-ийн гэрчилгээ
  • Мэргэжлийн сургалт болон түүнтэй дүйцэх практик туршлага эсвэл ажил дээрх дадлагаар олж авсан туршлага.
  • Гүний уурхайн орчинд 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.
  • Монгол болон Англи хэлээр (дунд ба түүнээс дээш) ажлын орчинд үр дүнтэй харилцах чадвартай
  • Майкрософт оффисийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.