Ложистикийн багийн ахлах

Нээлтийн огноо: 2021-10-22 00:00
Хаалтын огноо: 2021-11-11 17:30
Хэлтэс: Гүний Уурхайн Босоо амны үйл ажиллагаа, ложистик

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК, Гүний уурхай– Босоо амны үйл ажиллгаа болон ложистикийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Ложистикийн багийн ахлах ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь эцсийн хэрэглэгчдэд үр дүнтэй, тасралтгүй үйлчилгээг үзүүлэн, хариуцсан хэсгийн үйл ажиллагаануудад дэмжлэг үзүүлэх, хэлтсийн зорилт, төлөвлөсөн төлөвлөгөөг компанийн бодлого, журамд нийцүүлэн биелүүлэхэд нь багийн гишүүдийг зааварлах тэргүүн шугамын удирдлагаар хангахад оршино.

Үүрэг даалгавар

  • 17 хүртэлх тооны ГУ ложистикийн ажилчдыг удирдах
  • Аюулгүй ажиллагааны болон ажил эхлэхийн өмнөх хурлыг удирдан явуулах
  • Багийн бүх гишүүд гүйцэтгэх ажил үүргээ ойлгосон, ээлжийн ажлаа хүлээлцсэн эсэхийг шалгах
  • НЭУ болон Рио Тинто-ийн аюулгүй ажиллагааны системийг дагаж мөрдөх
  • ААДШ бичих, АСЖ-ыг хөтлөх, багтайгаа хянан хэлэлцэх
  • ГУ ложистикийн багт тоног төхөөрөмж ажиллуулах болон бусад үүргүүдэд туслалцаа үзүүлэх шаардлагатай байж болзошгүй
  • Тухайн ээлжид ашиглагдах хөдөлгөөнт тоног төхөөрөмжийг хариуцах
  • Шаардлагатай үед хөдөлгөөнд тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ажлын захиалгыг SAP систем дээр үүсгэн, ажлын захиалгын гүйцэтгэлд хяналт тавих
  • Бүх материалыг зохих материал буулгах цэгт хүргэсэн эсэхэд хяналт тавих
  • Компанийн зан төлөвийн бодлого, стандартыг мөрдөхийн зэрэгцээ аливаа асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх
  • Оффис болон бусад хангамж, шаардлагатай тохиолдолд цэвэрлэгээнд ерөнхийд нь хяналт тавих
  • Ажлаа ГУ ложистикийн ахлах ажилтанд тайлагнана
  • Олборлолт, барилга, хөдөлгөөнт болон суурин тоног төхөөрөмж хариуцсан гүний уурхайн удирдлагуудтай хамтран ажиллана
  • Ажилчин тус бүрээр хэлтсийн зорилго, зорилтыг хангуулах ба бүтээлч санал зөвлөгөөгөөр хангах
  • ГУ ложистикийн ахлах ажилтан болон диспетчерийн байхгүй үеэр ажил үүргийг орлон гүйцэтгэнэ.

Тавигдах шаардлага

  • Мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх
  • Хүчин төгөлдөр жолооны үнэмлэх.
  • iLogistics програм хангамж дээр ажиллах чадварай байх.
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахин мөрддөг.
  • Олон төрлийн ажлыг гардан гүйцэтгэх чадвартай байх.
  • Microsoft Office болон SAP зэрэг компютерийн олон төрлийн програм хангамжийг сайн ашигладаг, мэддэг байх.
  • Удирдлага манлайлал болон багаар ажиллах ур чадвартай, ажлын төлөвлөлт болон хувийн зохион байгуулалт сайтай.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.