Лабораторийн техникч

Нээлтийн огноо: 2022-05-16
Хаалтын огноо: 2022-05-31 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Техникийн болон Нэгдсэн Төлөвлөлт- Баяжуулалтын техникийн үйлчилгээний хэлтэлт Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Лабораторийн техникч ажлын байранд шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн лабораторийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Оюу Толгой ХХК-ий ЭМААБО-ы удирдлагын тогтолцоо, Эрүүл мэнд аюулгүй ажиллагааны стандарт, шаардлагатай бүх хууль эрх зүйн дүрэм журмуудад нийцүүлэн аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг дээд түвшинд байлгах;
  • Хүн бүр өөрийн болон бусдынаюулгүй ажиллагаанд анхаарч ажилладаг соёлыг бий болгож, аливаа шийдвэрийг гаргахдаа дээрхи зорилтыг үргэлж анхаарч үзэх;
  • Ажил эхлэхийн өмнөх хурлуудад идэвхитэй оролцож,ослын судалгаа болон түүнээс авсан сургамжаас суралцаж шаардлагатайзасаж залруулах арга хэмжээнүүдийг авдаг байх;
  • Үүрэг даалгаваруудыг ач холбогдлоор нь эрэмбэлж ажил гүйцэтгэхдээ зохих хэмжээнд анхаарал хандуулж ажиллах
  • ОюуТолгой ХХК-ий үнэт зүйлсийг сайжруулах боломжийг эрэлхийлж, олж илрүүлэх, үүнд:зөвхөн үүгээр хязгаарлагдахгүйгээр ирээдүйд үйлдвэрийн технологийн үзүүлэлтүүдийг сайжруулах боломжуудыг эрэлхийлэх гэх мэт
  • Эрүүл мэнд аюулгүй ажиллагааны соёлыг багийн гишүүдэд төлөвшүүлэхэд ахлах ажилтанд дэмжлэг үзүүлэх. Энд багийн гишүүдийг дадлагажуулах, зөвлөх, хүмүүжүүлэх асуудлууд хамаарна.
  • Лабораторийн тоног төхөөрөмжинд тогтмол үзлэг шалгалтыг хийж шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажилласнаар тэдгээрийн хэвийн үйл ажиллагааг хангах
  • Химийн бодисыг хүлээн авч зохих журмын дагуу хадгалах
  • Технологийн хаягдлыг стандартын дагуу хаяж устгах ба лабораторийн эмх цэгцийг хангаж ажиллах
  • Химийн бодисын хор аюулын лавлах мэдээг ChemAlert-д оруулах
  • Лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ажиллуулах
  • Лабораторийн ажлын стандарт журам, аргачлалын дагуу металлургийн туршилтын ажлуудыг хийж гүйцэтгэх
  • Дээжлэлтийн ажилд (үйлдвэрээс дээж авах, туузан дамжуургаас дээж авах гэх мэт ) болон дээжний чийгшил тодорхойлох туршилтуудад оролцох
  • Дээж бэлтгэх (дээж холих, хуваах, бутлах, нунтаглах, нунтаглалтын хугацаа тодорхойлох, дээж жинлэх, савлах, хаяглах, шүүх, хатаах, дээжийг шинжилгээнд өгөх, булингын дээж хуваах, флотацийн туршилтанд зориулж урвалж бэлтгэх, дээж хүлээн авах ба хадгалах, дээжийг ангилах ба бүртгэх)
  • Шохойны идэвхжил тодорхойлох болон шохойны зарцуулалт тодорхойлох туршилтууд хийх
  • Флотацийн туршилт тавих (Refloat, өрмийн цооногийн дээжүүд дээр хийгдэх кинетик туршилтууд, үндсэн флотацийн болон цэвэрлэгээний флотацийн туршилтууд)
  • Нунтаглалт, флотаци болон туслах процессийнчиглэлээр хийгдэх үйлдвэрийн туршилт, дээжлэлт ба судалгааны ажлуудад оролцох
  • Төрөл бүрийн дээжинд (үйлдвэрийн 7 хоногийн болон сарын дээж, сарын дээжийг минералогийн шинжилгээнд бэлтгэх гэх мэт) ширхэглэлийн шинжилгээ хийх
  • Дээжний хатуулаг тодорхойлох
  • Пикнометр ашиглан дээжний хувийн жин тодорхойлох
  • Зарим туршилтын үр дүнг тайлагнах
  • Дээжийг агуулахад болон геологийн хэлтэст хүргэж өгөх

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
  • Ашигт малтмалын баяжуулалт, өнгөт ба үнэт металлын металлурги, химич болон химийн инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
  • Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах ур чадвартай
  • Баяжуулалтын лаботори болон химийн лабораторит ажиллаж байсан ажлын туршлага давуу тал болно

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

oТовч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.