Лабораторийн техникч

Нээлтийн огноо: 2024-05-24
Хаалтын огноо: 2024-06-07 17:30
Хэлтэс: Ил уурхайн үйл ажиллагаа – Баяжуулах үйлдвэрийн засвар

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК -ны Баяжуулах үйлдвэрийн техник үйлчилгээний хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 Хоног ажиллаж 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах Лабораторийн техникч ажлынбайранд нэг (1) ажлын байранд шалгаруулж авна. /Энэхүү ажлын байр нь нэг жилийн хугацаатай түр ажлын байр болно/

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн лабораторийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Үүрэг даалгаваруудыг ач холбогдлоор нь эрэмбэлж ажил гүйцэтгэхдээ зохих хэмжээнд анхаарал хандуулж ажиллах
  • Оюу Толгой ХХК-ий үнэт зүйлсийг сайжруулах боломжийг эрэлхийлж, олж илрүүлэх, үүнд:зөвхөн үүгээр хязгаарлагдахгүйгээр ирээдүйд үйлдвэрийн технологийн үзүүлэлтүүдийг сайжруулах боломжуудыг эрэлхийлэх гэх мэт
  • Эрүүл мэнд аюулгүй ажиллагааны соёлыг багийн гишүүдэд төлөвшүүлэхэд ахлах ажилтанд дэмжлэг үзүүлэх. Энд багийн гишүүдийг дадлагажуулах, зөвлөх, хүмүүжүүлэх асуудлууд хамаарна.
  • Лабораторийн тоног төхөөрөмжинд тогтмол үзлэг шалгалтыг хийж шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажилласнаар тэдгээрийн хэвийн үйл ажиллагааг хангах
  • Химийн бодисыг хүлээн авч зохих журмын дагуу хадгалах
  • Технологийн хаягдлыг стандартын дагуу хаяж устгах ба лабораторийн эмх цэгцийг хангаж ажиллах
  • Химийн бодисын хор аюулын лавлах мэдээг Chem Alert-д оруулах
  • Лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ажиллуулах
  • Лабораторийн ажлын стандарт журам, аргачлалын дагуу металлургийн туршилтын ажлуудыг хийж гүйцэтгэх
  • Дээжлэлтийн ажилд (үйлдвэрээс дээж авах, туузан дамжуургаас дээж авах гэх мэт ) болон дээжний чийгшил тодорхойлох туршилтуудад оролцох
  • Дээж бэлтгэх (дээж холих, хуваах, бутлах, нунтаглах, нунтаглалтын хугацаа тодорхойлох, дээж жинлэх, савлах, хаяглах, шүүх, хатаах, дээжийг шинжилгээнд өгөх, булингын дээж хуваах, флотацийн туршилтанд зориулж урвалж бэлтгэх, дээж хүлээн авах ба хадгалах, дээжийг ангилах ба бүртгэх)
  • Шохойны идэвхжил тодорхойлох болон шохойны зарцуулалт тодорхойлох туршилтууд хийх
  • Флотацийн туршилт тавих (Refloat, өрмийн цооногийн дээжүүд дээр хийгдэх кинетик туршилтууд, үндсэн флотацийн болон цэвэрлэгээний флотацийн туршилтууд)
  • Нунтаглалт, флотаци болон туслах процессийнчиглэлээр хийгдэх үйлдвэрийн туршилт, дээжлэлт ба судалгааны ажлуудад оролцох
  • Төрөл бүрийн дээжинд (үйлдвэрийн 7 хоногийн болон сарын дээж, сарын дээжийг минералогийн шинжилгээнд бэлтгэх гэх мэт) ширхэглэлийн шинжилгээ хийх
  • Дээжний хатуулаг тодорхойлох
  • Пикнометр ашиглан дээжний хувийн жин тодорхойлох
  • Зарим туршилтын үр дүнг тайлагнах
  • Дээжийг агуулахад болон геологийн хэлтэст хүргэж өгөх.

Тавигдах шаардлага

  • Ашигт малтмалын боловсруулалт, металлургич болон химийн инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлийн баклаврын зэрэгтэй ба түүнтэй адилтгах боловсролын зэрэг, дипломыг эзэмшсэн байх
  • Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлагатай байх
  • Харилцааны өндөр ур чадвартай
  • Ажлын ачаалал даах, олон талт ажлыг зохицуулах, уян хатан ажиллах чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх (аман болон бичгийн)

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.