Лабораторийн техникч

Нээлтийн огноо: 2022-09-05
Хаалтын огноо: 2022-09-19 17:30
Хэлтэс: Ил уурхайн үйл ажиллагаа - Баяжуулаx үйлдвэрийн үйл ажиллаагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Техникийн болон Нэгдсэн Төлөвлөлт- Баяжуулалтын техникийн үйлчилгээний хэлтэлт Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Лабораторийн техникч ажлын байранд шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөгөөг биелүүлэхийн тулд хариуцсан хэсгүүд дахь металлургийн ажлуудыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Оюу Толгой ХХК-ий ЭМААБО-ы удирдлагын тогтолцоо, Эрүүл мэнд аюулгүй ажиллагааны стандарт, шаардлагатай бүх хууль эрх зүйн дүрэм журмуудад нийцүүлэн аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг дээд түвшинд байлгах;
  • Оюу Толгой ХХК-ий дүрэм журам, ЭМААБО-ы стандартуудад нийцүүлэн аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг дээд түвшинд байлгах
  • Харъяалагдах багийнхаа идэвхитэй гишүүн байж ОТ-ын ногоон зан төлөвийг хэрэгжүүлэх замаар хамтран ажиллагсадтайгаа ажлын сайн харилцаа холбоотой байх
  • Флотацийн гол урсгалууд дээр суусан агуулга болон ширхэглэлийн хэмжээ хэмжигч ISA, PSA зэрэг анализаторууд болон шингэн азотын генераторуудыг хариуцан ажиллуулж шаардлагатай тохируулга, цэвэрлэгээний ажлыг хийж гүйцэтгэх
  • Анализаторууд (ISA, PSA) болон нарийн хэмжилтийн төхөөрөмжүүдэд (pH, нягт/урсгал хэмжигч) шаардлагатай үзлэг шалгалт, сервис, тохиргоо хийх
  • Үүсч байгаа болон гарч болох аливаа асуудлын талаар ахлах металлургичид мэдэгдэж, шаардлагатай мэдээлэл, тусламж дэмжлэг үзүүлэх
  • Засвар, үйлчилгээ хийх ажлын үед засварын багт шаардлагатай тусламж, чиглэлийг өгч шаардлагатай тэмдэглэл, тайлан хөтлөх
  • Үйлдвэрийн туршилт, дээжлэлт, судалгаа, үзлэг шалгалт болон ахлах металлургичийн даалгасан бусад ажлуудад үйлдвэрийн металлургийн багт дэмжлэг үзүүлэн ажиллах

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Ашигт малтмалын боловсруулалт, Төмөрлөгийн болон химийн инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
  • Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах ур чадвартай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

oТовч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.