Гүйцэтгэх удирдлагын баг

Крис Эйчисон

Гүний уурхайн төслийн удирдагч

Крис Эйчисон нь Оюу толгойд 2014 оноос эхлэн ажилласан ба 2016 онд батлагдсан Гүний уурхайн 2-р үе шатны ТЭЗҮ боловсруулалтыг ахлан ажилласан юм. ТЭЗҮ батлагдасны дараа Төслийн дэд захирлын үүрэг гүйцэтгэж байгаад 2018 оны 11 сард Гүний уурхайн ашиглалтыг хариуцсан Ерөнхий Менежер, 2020 оны 1-р сард Оюу толгойн Гүний уурхайн төслийн удирдагчаар томилогдсон. Крис уул уурхайн салбарт 30 гаруй жилийн туршлагатай ба Рио Тинто группт 2008 оноос ажиллаж байна. Тэрбээр Баруун Австралийн Уул Уурхайн Их Сургуулийг Уул уурхайн инженерийн Бакалавр зэрэгтэй төгссөн.