Крейг Стэгман

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

Крейг Стэгман нь 2022 оны 12 дугаар сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон. Тэрээр Рио Тинто группийн Техникийн асуудал хариуцсан захирлын албыг хашихын сацуу группийн гүний уурхай, боловсруулалт болон хөрөнгийн удирдлагын төвүүдийг хариуцан ажилладаг. Түүнчлэн Крейг Рио Тинто группийн Хөгжил, технологийн удирдлагын багийн гишүүн ба Оюу толгой, Рэсолүшн, Кеннекотт тэргүүтэй Рио Тинтогийн гүний уурхайн төслүүдийн засаглал, удирдлагын түвшинд нягт ажиллаж, группийн техникийн баталгаажуулалтын хороог даргалдаг. Тус албан тушаалд томилогдохоос өмнө Крейг нь Рио Тинтогийн Зэс, очир эрдэнийн группийн Техникийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж Оюу толгой, Рэсолүшн, Кеннекотт, Аргайл тэргүүтэй уурхайн үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, судалгаа хөгжүүлэлтэд дэмжлэг үзүүлэх 300 хүний бүрэлдэхүүнтэй техникийн багийг удирдаж байсан туршлагатай.

Крейг нь Рио Тинто группт 35 гаруй гаруй жил ажиллаж байгаа ба тус хугацаандаа Өсөлт хөгжил, инновац хариуцсан захирал, Зэсийн группийн чухал төслүүд хариуцсан захирал тэргүүтэй чухал албан тушаалыг хашиж байсан юм. Тэрээр гүний уурхайн олборлолт, төсөл, судалгааны чиглэлээр ажилласан 30 гаруй жилийн арвин туршлагатай. Крейг Тасманын их сургуулийн Эдийн засгийн геологийн доктор, Шинэ өмнөд Уэлсийн их сургуулийн Уул уурхайн инженерийн магистр, Шинэ Английн их сургуулийн Эдийн засгийн геологийн бакалавр зэрэгтэй.