Кран, шат угсралтын супервайзор
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК-ийн Уурхайн дэд бүтэц - Хөрөнгө материалын менежментийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Кран, шат угсралтын супервайзор ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн ахлагч болон бусад хариуцсан ажилчдын өдөр тутмын ажилд хяналт тавих явдал юм. Ахлах ажилтан нь аливаа ажлыг гүйцэтгэхэд тухайн ажлын байрны шаардлагад нийцэхүйц санал санаачлага гаргах. Мөн авч хэрэгжүүлэх арга хэмжээ, ажлын арга барил, чиглэл болон чухлын зэргийн мэдээллээр ажилчдыг зохион байгуулахад оршино.
Үүрэг даалгавар
- Өөрийн шууд удирдлага дор ажиллаж буй багийн ахлах болон багийн гишүүдийн ажлын гүйцэтгэлийг хариуцан зохицуулах
- Шаардлагатай үед ажил төлөвлөх болон үүрэг даалгавар хуваарилах зэрэгт удирдлагуудад дэмжлэг үзүүлэх
- Ээлж эхлэх хурлыг удирдаж хэлтсийн ажилчдын өдөр тутмын ажлын үүрэг даалгаврыг хуваарилах
- Өргөлт угсралтын хэлтсийн кран, өргөлт, ачилтын трэйлэр, барилгын шат угсралтын ажлуудын өдөр тутмын, долоо хоногийн, болон сарын төлөвлөгөө хуваарийг гаргах
- Өргөлт Угсралтын хэлтсийн ажилчид болон эд хөрөнгийг хариуцан ажиллах
- Кран болон өргөх тоног төхөөрөмж, барилгын шатны аюулгүй ашиглалтын хууль дүрэм журмын хэрэгжилтийг хангах (Монгол улсын хуулийн заалт болон Рио Тинто С1-6). Хууль дүрэм журмын үл нийцэл болон зөрчсөн тохиолдол бүрийг нэн даруй ахлах мэргэжилтэнд мэдэгдэх
- Удирдах ажилтны хувьд хамтын ажиллагаанд анхаарч өөрийн мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх
- Өөрийн багийн аюулгүй ажиллагаа болон дүрэм журмын хэрэгжилтэд анхаарах. Шаардлагатай сургалтуудыг тодорхойлж багийн гишүүдийн сургалтын хамрагдалтыг хянах
- Ахлах мэргэжилтэн / менежерийн үүрэг даалгавар болгосноор шаардлагатай хурлуудад оролцох
- Хүний нөөцийн хэлтсээс зааварласны дагуу сахилгын арга хэмжээг хэрэгжүүлэх
- Удирдлагын зүгээс чиг үүрэг өгсөний дагуу бусад шаардлагатай ажил үүрэгийг гүйцэтгэх
- Багийн гишүүдийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээнд тулгуурлан цаашид хөгжүүлэх шаардлагатай ур чадваруудыг тодорхойлох
- Багийн гишүүдийн хувь хүний хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Хийх ажил үүрэгтэй хамааралтай мэргэшлийн чиглэлээр суралцсан байж болно.
- 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл Уурхайн талбарт ажилласан, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Кран, өргөх төхөөрөмжний талаарх Монгол улсын хуулийг сайн мэддэг байх.
- Кран, өргөх төхөөрөмжний талаарх Rio Tinto C6 стандартыг сайн мэддэг байх.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.