Кран оосорлогч, барилгын шат угсрагч

Нээлтийн огноо: 2024-04-18
Хаалтын огноо: 2024-05-02 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК –Уурхайн дэд бүтэц, үйлчилгээний үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Кран оосорлогч, барилгын шат угсрагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Үүрэг даалгавар

  • Краны оосорлогч барилгын шат угсрагч нь кран өргөлт ба оосорлогооны ажил, Монгол улсын өргөн тээвэрлэлтийн дүрэм, журам, барилгын шат угсралтын ажлын стандартын шаардлагын дагуу нарийн чанд, аюулгүй гүйцэтгэх үүрэгтэй.
  • Ажлын бүх алхамыг ахлах ажилтаны өгсөн зааварчилгаа болон ажлын өмнөх эрсдэлийн үнэлгээний дагуу хийж гүйцэтгэнэ.
  • Кран оосорлогч нь өргөх ачааны жинг тодорхойлох, оператортай харилцан холбогдох зөв арга замыг сонгох, ачааг зөв оосорлосон эсэхийг анхаарах, краны өргөлтийн зайд ямар нэг саад байхгүй эсэхийг баталгаажуулах, операторт дохио өгөх, өөр дохиочин томилох эсвэл дохиочинд дохио өгөх, болон үйл ажиллагааг аюулгүй явуулахад анхаарна.
  • Барилгын шат угсрах болон буулгах, хураах ажлыг төлөвлөгөө, дүрмийн дагуу гүйцэтгэх. Ажил эхлэхийн өмнөх ажлын төлөвлөгөөний хурал болон аюулгүй ажиллагааны хуралд оролцох
  • Оосорлох төхөөрөмжийн үзлэг байнга хийх
  • Тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулах бусад хэсгүүдийн талбайд анхаарах зүйл байгаа эсэх, аюулгүй ажиллагаа, тоног төхөөрөмжийн ашиглалт, нөхцөлтэй холбоотой, болзошгүй эрсдэл зэргийг таниж мэдэх.
  • Оосорлогчийн хөтөлбөрийн хүрээнд суралцагсдад ажлын талбай дээр сургалт явуулах
  • Шаардлагатай бусад өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлэх

Тавигдах шаардлага

  • Монгол улсынКран оосорлогч дохиочны үнэмлэх
  • Монгол улсынБарилгын шат угсрагчийн үнэмлэх
  • Кран оосорлогч дохиочин, барилгын шат угсрагчаар өмнө ажиллаж байсан туршлага давуу тал болно.
  • Аюулгүй ажиллагааг хангах, ёс зүйн дээд хэм хэмжээг баримтлахыг чармайн ажилладаг байх
  • Бидний ажлын арга барил” зарчмын дагуу үнэнч, шударга, тууштай ажилладаг байх.
  • Өмнөговь аймгийн иргэн бол давуу тал болно.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.