Краны аюулгүй ажиллагаа хариуцагч

Нээлтийн огноо: 2022-01-24
Хаалтын огноо: 2022-02-08 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгой ХХК-ийн Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ– Үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Краны аюулгүй ажиллагаа хариуцагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь өргөх байгууламжийн ашиглалтын аюулгүй ажиллагаа ба техникийн байдалд хяналт тавьж, холбогдох хууль дүрмийн болон компанийн журам зөрчигдөхөөс урьдичлан сэргийлэх арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихад оршино.

Үүрэг даалгавар

  • Үйлдвэрлэлийн үеийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг хариуцан ажилчид, ЭМААБО-ны баг хамт олонтой хамтран ажиллах
  • Осол зөрчилийн шалтгааныг илрүүлэх шалгалтын багт тусламж дэмжлэг үзүүлэх
  • Үйлдвэрийн болон засвар үйлчилгээний ажилчдад тохиох аливаа эрсдэлээс сэргийлэхийн тулд Эрсдэлийн үнэлгээг хийх/ ажилд туслах
  • Краны бүрэн байдлыг хангах үүрэг бүхий байгууллага нэгж, ажилтантай хамтран техникийн тодорхойлох хуудсанд албан ёсны акт, репортыг хадгална.
  • Холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг хянаж, аюулгүй ажиллагаа, техникийн нөхцөл, багаж хэрэгсэл, угсралт, өргөлтийн төхөөрөмжүүдэд үзлэг шалгалт хийх
  • Улсын Мэргэжлийн Хяналтын Газраас болон дотоодын эрх бүхий этгээдээс авсан зөвшөөрлийн хугацаанд хяналт тавьж, өргөх төхөөрөмж, ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагаанд хяналт тавих
  • Ажил үүрэг гүйцэтгэх үеэр төхөөрөмжид ямар нэгэн зөрчил дутагдал, гэмтэл гарвал нэн даруй ажлыг зогсоож, холбогдох удирдлагуудад мэдэгдэн засвар үйлчилгээг хийлгэх шаардлагыг хүргүүлэх, засагдсаны дараагийн төхөөрөмжийг ажиллуулах зөвшөөрөл өгөх.
  • С6 стандарт болон Монгол Улсын хуулийн дагуу Улсын байцаагчийн явуулах краны техникийн үзлэгт оролцох
  • Бусад үүрэг даалгаварыг хүсэлтийн дагуу гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  • Механик инженерийн чиглэлээр холбогдох сургуулийг төгссөн байх
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл эзэмшсэн байх
  • Уул уурхайд хамгийн багадаа 5 жил краны болон өргөх төхөөрөмжтэй ажиллcан туршлагатай байх
  • МХЕГ-аас олгогдсон краны хяналт хариуцагчийн үнэмлэхтэй байх
  • Төлөвлөлт ба зохицуулалтын сайн чадвартай байх
  • Үйл ажиллагаа явуулах талбайнхаа аюулгүй ажиллагааг хангах чадвартай байх
  • Монгол улсын кран, өргөлтийн ажлын стандартын талаар мэдлэгтэй байх
  • Багаар ажиллах болон харилцааны өндөр ур чадвартай байх
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшил соёлтой байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

oТовч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.