Ковидын Эрсдлийн Менежментийн Багийн зөвлөх – Уурхайн зохицуулалт

Нээлтийн огноо: 2022-01-31
Хаалтын огноо: 2022-02-09 17:30
Хэлтэс: Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдал болон орон нутгийн хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – ЭМААБОАБОН - Аюулгүй байдал, гэнэтийн ослын удирдлагын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Ковидын Эрсдлийн Менежментийн Багийн зөвлөх – Уурхайн зохицуулалт ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь МУ-ын хууль журам, компанийн бодлогын дагуу уурхайн цогцолбор дах Ковид менежментийн зохицуулалт хийх, дэмжлэг үзүүлэх явдал юм.

Үүрэг даалгавар

  • Бүх Оюу толгойн шинжилгээний төвүүд стандартын дагуу ажиллаж буйд хяналт тавих
  • Уурхайн зохицуулагчийн хувьд уурхайн талбарт гарч буй Ковидтой холбоотой хариу арга хэмжээг зохион байгуулах
  • Байгууллагад тогтмол хяналт тавин, МУЗГ, ЭМЯ, МХЕГ-ын босго шаардлагуудад нийцүүлэх
  • Бусад төсөл хөтөлбөр, арга хэмжээнд туслалцаа үзүүлэн ажиллах
  • Удирдлагын туслалцааг баг дотроо болон бизнесийн орчин дахь бусад багуудад хүргэн ажиллах
  • Ковидын хариу арга хэмжээтэй холбоотой мэдээллийн сан болон бичиг баримтад хяналт тавих
  • Мэдээлэл нь дата менежмент системээр зохицуулагдахгүй үед нэг бүрчлэн мэдээлэлд хяналт тавин, туслалцаа үзүүлэх
  • Багаас гаргаж буй тайлан, дүрэм журам, бодлогод үүрэг оролцоотой байж, хэрэгжилтийг бодит болгон үргэлж сайжруулахад хувь нэмрээ оруулах
  • Ковидын эрсдлийн удирдлагаай холбоотой үйл ажиллагааг сайжруулахыг эрмэлзэж, үүрэг оролцоотой байх
  • Байгууллагын нууцлал бүхий мэдээллийг хамгаалж, хадгалах
  • Өдөр тутмын үйл ажиллагаанд холбогдох хууль дүрэм, бодлого, журам, зохицуулалтыг ойлгон, хэрэгжүүлэх

Тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага, төслийн менежмент эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Дүн шинжилгээ хийх, төслийн удирдлагын мэдлэг чадвартай байх
  • Асуудал шийдвэрлэх, төслийн хэрэгжилт ба тасралтгүй сайжруулалтыг хийх чадвартай байх
  • МS Word, Excel болон өгөгдлийн сангийн программын мэдлэгтэй байх
  • Монгол, Англи хэлээр аман болон бичгийн чадвартай, илтгэл тавих чадвартай байх
  • Харилцааны өндөр ур чадвартай, багийн ажиллагаа сайтай байх
  • Зохион байгуулалтын болон дарааллыг тогтоох ур чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.