Их засвар үйлчилгээний төлөвлөгч /1/

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн-Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Их засвар үйлчилгээний төлөвлөгч ажлын байранд шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн засвар үйлчилгээний чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Засварын удирдлагын систем (SAP) дээр тоног төхөөрөмжийн бүртгэл, ажил үүргийн жагсаалт, бараа материалын хөтлөлтийг боловсруулж хэрэгжүүлэх
  • Ажил үүргийг аль болох аюул эрсдэлгүй гүйцэтгэхэд чиглэсэн бэлтгэл ажлуудыг хийж аюулгүй ажиллагаатай холбоотой байнгын үзлэг шалгалт явуулах
  • Засварын бүх ажил үүргийн журам боловсруулах, Ажлын жагсаалт хэлбэрээр хөтлөх
  • Бүх тоног төхөөрөмжийн сэлбэгийн жагсаалт гаргаж хөтлөх (BOM)
  • Засварын ажил гүйцэтгэхэд шаардлагатай бүх бараа материалыг захиалах, шаардлагатай зөв сэлбэг хэрэгслүүд ажлын талбайд бэлэн байлгах
  • Засварын ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах хугацаа, хүн хүчний тооцоог үнэн зөв гаргах
  • Засвар үйлчилгээний төлөвлөгөөний дагуу тактик бодлого боловсруулах, дагаж мөрдөх
  • Засварчид болон ахлах ажилтнуудтай төлөвлөсөн ажлын чанарыг хэлэлцэх, ажлын гүйцэтгэлийг ажлын талбар дээр тогтмол шалгах, үзлэг хийх
  • САП системд хүсэлт үүсгэх, хүсэлтүүдийг Ажлын Захиалгад оруулах
  • Бизнес шийдлийн хүрээнд алба, хэлтсүүдийн Төсөв боловсруулах, хөтлөх, чанарыг сайжруулах
  • САП систем дээр захиалсан эд ангийн хангамжийн модулийг хянах, яаралтай шаардлагатай сэлбэг, эд ангиудын түүхийг хөтлөх
  • Тоног төхөөрөмжийн бодит түүхийг хөтлөх үүднээс САП систем дээр бараа материалын кодчилол боловсруулах
  • Ажил гүйцэтгэсний дараа төлөвлөлтийг сайжруулах үүднээс төрөл бүрийн уулзалт, хурал зохион байгуулах.
  • Хийгдээгүй ажлуудыг хянах, удирдах.
  • Гүйцэтгэлийн Хэмжүүр Үзүүлэлтийн утга учир, хэрхэн тухайн үнэлгээг хийдэг талаар бүрэн ойлголттой байх

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Засвар үйлчилгээний инженер эсвэл ижил төстэй мэргэшлийн чиглэлтэй байх
  • Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын 3-с доошгүй жилийн туршлага хуримтлуулсан байх
  • Англи хэлний ярих ба бичих өндөр ур чадвартай байх
  • Компьютержсон засвар үйлчилгээний удирдлагын Систем болох САП зэрэг системийн туршлагатай байх
  • Microsoft Office-ийн програмууд (Excel, Word гэх мэт)-ын ахисан түвшний мэдлэгтэй байх
  • Хүмүүстэй харилцах, харилцааны өндөр ур чадвартай байх
  • Аюулгүй байдал, ажлын аюулгүй ажиллагааны дадлыг дагаж мөрддөг байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 17:30 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)