Их засвар төлөвлөлтийн мэргэжилтэн /1/

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн-Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Их засвар төлөвлөлтийн мэргэжилтэн ажлын байранд шалгаруулж авна.

Энэхүү ажил үүргийн үндсэн зорилго нь их засварын ажлын удирдлагын процессыг хэрэгжүүлж, түүнийг компанийн бодлого журамд нийцүүлэн, системийн хэрэгслүүдийг (SAP, MS Project) зохистой ашиглахад түлхүү анхаарч, ажлын архив, зардлын хяналт, ажиллах хүн, материаллаг нөөцийн шаардлагууд болон тайлан гаргахад оршино. Тухайн албан тушаалд манлайллын, асуудлыг хэлэлцэн зохицуулах ба харилцааны өндөр ур чадвар зонхилон шаардагдана.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллагааны соёлыг бий болгоход хувь нэмэр оруулахын зэрэгцээ аливаа хийгдэж буй бүхий л ажил үүрэг нь холбогдох ЭМААБО-ны стандартуудад нийцэж хүчин төгөлдөр мөрдөгдөж буй аюулгүй ажиллагааны бүх дүрэм журмуудын хэрэгжилтийг хангах
  • Баг хамт олны ур чадварыг сайжруулах тал дээр шинжилгээ хийж, сургалт зохион байгуулах мөн шаардлагатай шийдлүүдийг гаргах.
  • Өөрийн сурч мэдсэн зүйлсээ хамтран ажиллагсдадаа зааж сурган тэднийг хөгжүүлэх
  • Гол гол харилцагч хэлтэс болон багийн гишүүдтэйгээ ""Тодорхой агуулгын хүрээнд"" хурал, уулзалт зохион байгуулах
  • Их зогсолтын зардалд хяналт тавьж, төсөвтөө багтаан зардлын дэлгэрэнгүй/нарийвчилсан тайлан гаргах
  • Ноцтой эрсдэлүүдийг урьдчилан харж тэдгээрт тохирсон хяналтын арга хэмжээ авах. Үүнд аюулгүй ажиллагаатай холбоотой аюул эрсдэлүүд орохоос гадна үйлдвэрлэлийн алдагдал, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, бизнесийн эрсдэлүүд хамаарна.
  • Ажлын удирдлагын процессын дагуу 12 долоо хоногт суурилсан төлөвлөгөө гарган ажиллах
  • Их засварын ажлын үзүүлэлтүүдийг нарийвчлан гаргаж, хяналт тавин ажиллах
  • MS Project программыг ашиглан ашиглагдах ажиллах хүн хүчний шаардлагуудыг багтаасан хуваарь гаргаж, хяналт тавин ажиллах
  • Засвар үйлчилгээний төлөвлөгөөний дагуу тактик бодлого боловсруулах, дагаж мөрдөх
  • Засварчид болон ахлах ажилтнуудтай төлөвлөсөн ажлын чанарыг хэлэлцэх, ажлын гүйцэтгэлийг ажлын талбар дээр тогтмол шалгах, үзлэг хийх
  • Баг, хамт олноо үр өгөөжтэй удирдан ажиллах чадвартай байх.
  • Засварын Ахлах ажилтнуудтай хамтран аюулгүй ажиллагааны зааварчилгаа боловсруулж хэрэгжүүлэх
  • Бүх оролцогч талуудтай үр дүнтэй, тогтвортой харилцааг бий болгон, хөгжүүлж, хадгалах
  • Гүйцэтгэгч нар журам, дүрмүүдийг бүрэн биелүүлэн ажиллаж буй эсэхийг хянаж зохицуулах
  • Зардлын хяналт зардал хэмнэх сайжруулалтын санаачлага боловсруулах, хэрэгжүүлэх

Тавигдах шаардлага

  • Магистр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • Засвар үйлчилгээний инженер эсвэл ижил төстэй мэргэшлийн чиглэл
  • Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан 5-с доошгүй жилийн ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Англи хэлний ярих ба бичих өндөр ур чадвартай байх
  • Компьютержсон засвар үйлчилгээний удирдлагын систем болох САП зэрэг системийн туршлагатай байх
  • Microsoft Office-ийн програмууд (Excel, Word гэх мэт)-ын ахисан түвшний мэдлэгтэй байх
  • Хүмүүстэй харилцах, харилцааны өндөр ур чадвартай байх
  • Аюулгүй байдал, ажлын аюулгүй ажиллагааны дадлыг дагаж мөрддөг байх
  • Бидний ажлын арга барил”болон Хамтдаа Манлайлах зарчмын дагуу үнэнч, шударга, тууштай ажилладаг байх
  • Хийх шаардлагатай ажлаа хэлэлцэн тохиролцож, тохиролцсон үүрэг амлалтаа биелүүлэх хариуцлагыг өөрт хүлээж, бусдаас мөн шаарддаг байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 17:30 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)