Их засварын зөвлөх

Нээлтийн огноо: 2024-05-02
Хаалтын огноо: 2024-05-16 17:30
Хэлтэс: Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний Уурхай - Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Их засварын зөвлөх ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь төслийн талбайн гаднах зогсолтын хөтөлбөрийг төлөвлөлт, хуваарь, гүйцэтгэлийн чанар, зардал, үргэлжлэх хугацааны хүлээгдэж буй зорилтуудын хүрээнд хэрэгжүүлэхийн тулд удирдлагын бүх үйл ажиллагааг хариуцахад оршино.

Үүрэг даалгавар

  • Зогсолтын ажил төлөвлөгчийн боловсруулсан зогсолтын хамрах хүрээ болон ТТАҮ-ээс ирсэн сэргээн засварлах саналыг оновчтой болгож, нарийвчлан шалгах.
  • Машин механизмд хэрэгжүүлсэн ажлын талбайн туршлага, засвар үйлчилгээний шилдэг стратегийг ашиглан тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, өртөг зардал, гүйцэтгэлийн үр дүнг тэнцвэржүүлэх.
  • ЧБ/ЧХ-ын ажил үүрэг. ТТАҮ-ийн түншүүд/хамтрагч нар чанартай бүтээгдэхүүн нийлүүлж байгаа эсэхийг шалган баталгаажуулах.
  • Бүх зогсолтын ажлыг зардлыг зөв таамаглах, удирдан зохицуулах замаар зардлын хэмнэлтийг тодорхойлж, хэрэгжүүлэх
  • Сайжруулах санал санаачилга гаргахын тулд багийн гишүүд болон гэрээт түншүүдэд нөлөөлөх
  • Багийн ажилд нөлөөлж буй асуудлууд, даалгаврын гүйцэтгэл, логистикийн гэх мэт асуудлыг удирдлагад мэдэгдэх
  • Бүх ажил хариуцагчид ажлын хамрах хүрээ, хүлээлтийг ойлгож, дагаж мөрдөхийг баталгаажуулсан байдлаар, зогсолтын ажлыг эхлэхээс дуусах хүртэлх хурлыг удирдан явуулах
  • Үргэлжлэх хугацаа, зардал болон зогсолтын ажилд оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон гүйцэтгэлийн үр дүнгийн талаар тайлагнаж, зогсолтын дараах шалгалт хийх.

Тавигдах шаардлага

  • Инженер, бизнес эсвэл шинжлэх ухааны чиглэлээр бакалаврын ба түүнээс дээш зэрэгтэй байх.
  • Зайлшгүй харгалзан үзэх: Бизнесийн чиглэлээр магистрын зэрэгтэй.
  • 5-с доошгүй жил уул уурхайн салбарт үйл ажиллагааны эсвэл хүнд машин механизмын засвар үйлчилгээний чиглэлээр ажилласан туршлагатай байх
  • Үйл ажиллагааны түвшинд Англи хэлээр ярих, унших, бичих чадвартай байх зайлшгүй шаардлагатай.
  • Багийг удирдах, үр дүнтэй харилцах, асуудлыг шийдвэрлэх ур чадвартай.
  • САП систем дээр ажиллаж байсан туршлагатай бол илүүд үзэх давуу тал болно.

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.