Их засварын зохицуулагч

Нээлтийн огноо: 2024-07-01
Хаалтын огноо: 2024-07-22 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

Оюу Толгойн ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажилтнуудынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу Толгой ХХК-ийн Цахилгааны үйлчилгээний хэлтэс Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Их засварын зохицуулагч ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны байрны зорилго нь сул зогсолт, зардал, хаягдал зэргийг багасгаж, ажиллах хүч/нөөцийн ашиглалтыг хамгийн дээд түвшинд байлгаж, засвар үйлчилгээний стратеги, үйл ажиллагааны шаардлагад нийцсэн, хэрэгжүүлэх боломжтой хуваарь боловсруулахад оршино.

Үүрэг даалгавар

  • Их зогсолтын үндсэн хүчин зүйлс болон ерөнхий хамрах хүрээг тодорхойлох
  • Нөхцөл байдал, хил хязгаар болон их зогсолтын хэмжигдэхүүнийг тодорхойлох
  • Төлөвлөлтөөс гүйцэтгэх шатанд ил зогсолтод оролцох гол оролцогч талуудыг тодорхойлох
  • Нэн чухал шийдвэрлэх асуудлуудыг тодорхойлох - зөвшөөрөл, үндсэн хугацаа, нөөц, орон байр гэх мэт
  • Их зогсолтын харилцаа, мэдээллийн төлөвлөгөөг боловсруулах, ил зогсолтын багт гэрээт ажиллуулах журмыг хариуцна
  • Их зогсолтын хамрах хүрээний үйл ажиллагааны жагсаалтыг эмхэтгэх
  • Их зогсолтын хамрах хүрээнд тулгарч болох сорилтын талаарх семинар хийх
  • Семинараар тодорхойлсон ажлыг жагсаалтаас хасах
  • Ажлын цар хүрээг зогсоох/царцаах
  • Хамрах хүрээ, төсвийг батлуулах
  • Гаднаас авах шаардлагатай үйлчилгээг зохицуулах, зогсолтод шаардах материалын захиалгыг баталгаажуулах
  • Эрсдэлийн үнэлгээний үйл явц, боломжийн шинжилгээнд дэмжлэг үзүүлэх
  • Сайтын хэмжээн дэх оролцооны загварыг боловсруулах
  • Зогсолтын хуваарийг боловсруулах
  • Их зогсолтын нарийвчилсан хуваарийг боловсруулах
  • Их зогсолын ахлахад ажлын багцуудыг шалгах, их зогсолтоос өмнө хийх шаардлагатай ажлуудыг дуусгахад нь дэмжлэг үзүүлэх
  • Их зогсолтын бэлэн байдлын үнэлгээнд оролцох
  • Их засварын ажлын удирдлага, ХАБЭА-н хүчин зүйлс, өөрчлөлт / хамрах хүрээний удирдлага зэрэг нэн чухал асуудлууд болон болзошгүй нөхцөл байдал, гол оролцогч талуудын мэдээлэл шинэчлэх
  • Хуваарийн гүйцэтгэлийн хяналтыг дэмжих
  • Их засварын ажлыг дуусгах, САП-д түүхийг бичих, гэрээт түншлэгчдийн төлбөрийг дуусгах, үйлчилгээгээ хянах, их засварын тэмдэглэл бүртгэх зэрэгт оролцох, Их засварын ахлахад дэмжлэг үзүүлэх
  • Сайжруулах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх
  • Суралцсан зүйлээ Хөрөнгийн удирдлагын багтай хуваалцаж, хамтран ажиллах

Тавигдах шаардлага

  • Шинжлэх ухаан, Инженер, Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, Байгаль орчин эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл. Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, явцыг хянаж, тухайн ажлыг гүйцэтгэхэд саад болж буй асуудлыг шийдвэрлэх чадвартай байх.
  • ЭМААБООН-ын дадал зуршлыг хэрэгжүүлэхийг байнга хөхүүлэн дэмжиж, аливаа үл нийцлийг багийн гишүүдтэй хамтран шуурхай шийдвэрлэх;
  • Хувийн цагийн менежмент, хандлага - Эерэг хандлага, сорилт бэрхшээлийг даван туулах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Товч намтар (Aнгли, Mонгол хэлээр)
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Aнгли, Mонгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.