Ажил мэргэжил

Инженерингийн ахлах мэргэжилтэн /1/

Нээлтийн огноо: 2021-03-18
Хаалтын огноо: 2021-03-31 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК -ийн Үйл ажиллагаа – Инженерчлэл, төслийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 5 хоног ажиллаж, 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Инженерингийн ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь Инженерчлэл, төслийн хэлтсийн Менежерийн удирдлага дор цахилгаан, автоматжуулалт, механик системийн зураг төслийн ажлыг зохион байгуулж, удирдаж, техникийн дэмжлэг үзүүлж цахилгаан, механик системийн сайжруулалтын төлөвлөгөө боловсруулж хариуцсан ажилтнуудын ажлын гүйцэтгэлийг үнэлэн ажиллахад оршино.

Үүрэг даалгавар

  • Ахлах менежер, бусад ахлах мэргэжилтнүүд, инженер, технологич, техникчидтэй хамтран ажиллаж, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаанд инженерийн үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх
  • Уул уурхай, барилга, механик, цахилгаан, процессын хяналтын инженерингийн мэргэшсэн багуудтай хамтран уурхайн инженерингийн олон чиглэлд хяналт тавих
  • Шинэ байгууламж, тоног төхөөрөмж сонгох, суурилуулах, шинэ процессын шийдэл, зургийг гаргах
  • Систем, процессыг ашиглалтад оруулах ажлын шийдэл, зураг төсөл, хэрэгжүүлэлтэд дэмжлэг үзүүлэх
  • Шинэ байгууламжийн хөгжүүлэлт, уурхайн болон дэд бүтцийн чиглэлийн төсөл, хуучин талбайг хаах, уурхайн талбайн нөхөн сэргээлт зэрэг төслүүд дээр ажиллах
  • Зураг төсөл шийдэл, техникийн үзүүлэлт, төлөвлөгөө боловсруулах, батлах
  • Багийнхандаа ажил хуваарилж, явцыг хянах, асуудал шийдэх, шаардлагатай бол залруулах арга хэмжээ авах
  • Байгууллагын хэмжээнд инженерингийн асуудлаар техникийн талаас манлайлал үзүүлэх
  • Техникийн ур чадварыг хангалттай түвшинд байлгах, ОТ-н Инженерингийн багийн сайжруулах, хөгжүүлэх шаардлагатай техникийн чиглэлүүдийг тодорхойлох
  • Төсөв бэлтгэх, хэлэлцүүлэх, зарцуулалт хянах
  • Тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагаа, төслийн явц, бусад асуудлаар техникийн тайлан, хураангуй мэдээлэл бэлтгэх
  • Албан болон албан бус хурал, уулзалтад оролцох, удирдах
  • Хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй хамтран ажилтан шалгаруулж авах, сургах, хөгжүүлэх
  • Инженер, технологич, техникчдийн ур чадварын ахицыг ажиглах, хянах, дэмжлэг, туслалцаа, зөвлөгөө, чиглэл өгөх

Тавигдах шаардлага

  • Магистр ба түүнтэй адилтгах боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Цахилгаан, Автоматжуулалт, Механик системийн эсвэл хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэргэшлийн чиглэлтэй байх
  • Тус чиглэлийн мэргэжлийг эзэмшиж, 5-10 жилийн турш холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Автоматжуулалт, удирдлагын системийн инженерингийн орчин үеийн дэвшлийг тогтмол судалж мэддэг байх
  • Монгол болон англи хэлний харилцааны, бичгийн өндөр ур чадвартай байх
  • Excel, Word, PowerPoint, Visio, SharePoint зэрэг Microsoft хэрэглээний програм дээр ажиллах өндөр ур чадвартай байх
  • Цагийн зохион байгуулалт, зохион байгуулах,удирдан чиглүүлэх чадвартай байх
  • Нарийн төвөгтэй, хурдтай өөрчлөгдөх орчинд ажилласан туршлагатай байх
  • Эерэг хандлагатай, аливаа сорилтыг даван туулах эрмэлзэлтэй байх
  • Багаар ажиллах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

oТовч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.