Импорт тээвэрлэлтийн ажилтан

Нээлтийн огноо: 2022-08-29
Хаалтын огноо: 2022-09-12 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ - Тээвэрлэлтийн хэлтэст Улаанбаатар хотод 5 өдөр ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Импорт, тээвэрлэлтийн ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь Ачаа тээвэрлэлт хариуцсан хэлтсийн импортийн ачааны тээвэрлэлт болон ачааны тээвэрлэлтийн бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд чиглүүлэх, дэмжлэг үзүүлэх ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Дэлхийн өнцөг булан бүрээс уул уурхайн хангамжийн зүйлс, сэлбэг хэрэгслийг уурхайн талбайд найдвартай, цаг тухайд нь хүргэх зорилтын дор олон улсын тээвэр зуучийн үйлчилгээ, шуудан илгээмж тээвэрлэгчийн үйлчилгээ, ачааны тээвэрлэлтийн бэлэн байдлыг хангах,бараа материалын нөөцийн удирдлага, агуулахын үйл ажиллагаа болон хилийн доторх болон гаднах тээвэрлэлтүүд, гаалийн зуучлалын үйл ажиллагааг өдөр бүр удирдан зохион байгуулах.
  • Тээвэрлэлтийн болон мэдээлэл солилцооны явцад тээвэрлэлтэнд учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан харах, улмаар замд саатах, зардал нэмэгдэх, холбогдох хууль тогтоомжийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс шаардлагатай арга хэмжээнүүдийг цаг тухайд нь авах.
  • Гадаад ханган нийлүүлэгчид болон логистикийн үйлчилгээ үзүүлэгч гэрээт компаниудтай идэвхтэй, өргөн хүрээнд хамтран ажиллаж, бичиг баримтын болон материалын шилжилт хөдөлгөөнийг цаг тухайд нь гүйцэтгэх.
  • Хугацаанд нь бүрэн бүтэн хүргэсэн үзүүлэлтийг зорилтот түвшинд байлгах үүднээс Компанийн ачааг урьдчилан тогтоосон хуваарийн дагуу тээвэрлэх.
  • Ачаа тээвэрлэлтийн үе шатуудыг шаардлагатай хугацаанд нь хийж гүйцэтгэх, тухайн үе шатууд дээр
  • Ажлын стандарт журмын хэрэглээг ямагт хэрэгжүүлэх.
  • Гадаад худалдан авалтын Тээвэрлэлтийн Удирдлага системтэй холбоотой үйл явц, журмыг хариуцаж, бүх мэдээлэл, тайланг шинэчилж, үнэн зөв байдлыг шалган баталгаажуулах.
  • Excel, PowerBi, SQL ашиглан үйл ажиллагааны болон тээврийн зардлын өгөгдлүүд дээр ажиллаж, бүх мэдээ, тайлангууд цаг тухай бүрд шинэчлэгдэх, алдаагүй байхыг хариуцах.
  • ОТ-н гадаад худалдан авалтын гэрээнд заагдсан Бараа нийлүүлэх нөхцөлийг бүрэн ойлгож, үйл ажиллагааны бүх үе шатанд хэрэгжүүлэх.
  • Бизнесийн үйл ажиллагааны гол хэмжүүрийн талаар эцсийн хэрэглэгчид болон бусад оролцогч талуудад тогтмол тайлагнах.
  • Засгийн газрын дүрэм журам, компанийн бодлого, аюулгүй ажиллагааны шаардлагыг дагаж мөрдөх.
  • Шаардлагатай бүх зөвшөөрөл, лицензийг тухайн төрийн байгууллагаас шаардлагатай газар, шаардлагатай үед нь авах.
  • Логистикийн асуудлаар бүх салбар, хэлтсээс ирсэн хүсэлтүүд дээр ажиллах, хугацаа алдалгүй шуурхай хариу өгөх эсхүл нэмэлт удирдамж зааварчилгаа авах.
  • Төрөл бүрийн эх сурвалж, гэрээт компаниудаас ирүүлсэн сар бүрийн нэхэмжлэх баримт бичгүүдийг хянаж, шалгах
  • Логистикийн үйлчилгээ үзүүлэгч болон гаалийн зуучийн гэрээний үүргийн хэрэгжилтийг хянаж, зөрчлийн талаар удирдах ажилтанд шуурхай мэдэгдэх.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • Логистик, тээвэр эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлтэй байх
  • 3-аас доошгүй жил Олон улсын тээвэр зуучлалын үйл ажиллагаа хариуцан ажилласан байх
  • Багаар ажиллах, харилцааны ур чадваруудыг эзэмшсэн байх
  • Мэдээлэл боловсруулах программуудын талаарх өргөн ойлголттой, ашиглах чадвартай байх.
  • Байгууллагын бодлого, журмыг уншиж, ойлгож, дэмжин ажиллах чадвартай байх
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.