Ил уурхайн гол тоног төхөөрөмжийн их засварын ажилд ажиллах хүчин нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит туршлагатай компаниудыг “Ил уурхайн чухал тоног төхөөрөмжийн их засварт ажиллах хүч нийлүүлэх” тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтa (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай:

Оюу толгой компани нь өөрийн Ил уурхайн үйл ажиллагаанд олон тооны хүнд даацын хөдөлгөөнт тоног төхөөрөмж ашигладаг бөгөөд тэдгээрээс доор заасан тоног төхөөрөмжүүдийг 2021 онд их болон бага хэмжээний засвар хийхээр төлөвлөсөн.

Хүнд даацын тоног төхөөрөмжийн хөдлөх бүрэлдэхүүн, мөн Уурхайн талбай дахь туслах тоног төхөөрөмжийн их засварт дэмжлэг үзүүлэхийн тулд, Оюу толгой уурхайн талбар дахь тоног төхөөрөмжийн их засварын ажилд туршлагатай ажиллах хүчин нийлүүлэх чадвартай үйлчилгээ үзүүлэгчийг Компани сонгон шалгаруулж авах шаардлагатай байна.

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЖАГСААЛТ / ЗАСВАРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

2021 оны засварын төлөвлөгөөнд багтсан тоног төхөөрөмжийн жагсаалт:

Тоног төхөөрөмж

Загвар

Засварын төрөл

1

EPIROC

PV351D

MAJOR

2

CAT

6060FS

MAJOR

3

EPIROC

PV351E

MAJOR

4

CAT

6060FS

MAJOR

5

EPIROC

D65-10LF

MAJOR

6

KOMATSU

PC1250-7

MAJOR

7

CAT

MD6450

MAJOR

8

LIEBHERR

R9400

MAJOR

9

LIEBHERR

R9400

MINOR

10

METSO

LT200HP

MAJOR

11

CAT

7495

MINOR

12

CAT

6060FS

ENGINE CHANGE

13

EPIROC

PV351D

MAJOR

14

CAT

6060FS

MINOR

ШААРДЛАГАТАЙ АЖИЛЛАХ ХҮЧИН

Үйлчилгээ үзүүлэгч компани нь доор дурдсан ажиллах хүчин нийлүүлэх шаардлагатай:

Мэргэжил албан тушаал

Шаагдагдах ажилчдын тоо

1

Ахлах ажилтан

1

2

Аюулгүй ажиллагааны ажилтан

1

3

Механик

18

4

Цахилгаанчин

4

5

Гагнуурчин

4

6

Багаж, сэлбэг хариуцах ажилтан

1

НИЙТ

29

Бүх ажилчид механик засварын ур чадвар эзэмшсэн, тухайн тоног төхөөрөмж дээр ажиллах туршлагатай мөн шаардагдах сургалтуудад хамрагдсан байх шаардлагатай. 3-аас доошгүй жил тухайн чиглэлээр ажилласан туршлагатай байх.

Нийлүүлэхээр төлөвлөж буй ажиллах хүчнүүдийн товч намтар болон мэргэшил ур чадварын мэдээллийг ирүүлэх шаардлагатай.

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журам (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн дүрэм (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
  • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
  • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
  • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүч

*Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр Оюу Толгой компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон энд тэмдэглэгээ хийнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Компанийн танилцуулга (компанийн туршлага, хүчин чадал, санхүүгийн чадавх, туршлага, мэргэжлийн инженер техникийн ажилчдын мэдээллийг агуулсан байна)
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Ажиллах хүн хүчний мэргэжлийн туршлага болон ур чадварын мэдээлэл

Сонирхсон ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2020 оны 12-р сарын 04-ний 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР