Зөвшөөрөл хариуцсан зөвлөх

Нээлтийн огноо: 2022-08-17
Хаалтын огноо: 2022-08-30 17:30
Хэлтэс: Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдал болон орон нутгийн хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – ЭМААБОАБОН – Зөвшөөрөл хариуцсан хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Зөвшөөрөл хариуцсан зөвлөх ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн засгийн газартай харилцах чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэх, зөвлөгөө өгөхөд оршино.

Үүрэг даалгавар

  • Холбогдох төрийн байгууллага, албан тушаалтнаас Гүний уурхайн тогтвортой үйл ажиллагаа, бэлэн байдлыг хангахад шаардлагатай зөршөөрөл, лиценз болон гэрчилгээг гаргуулж авах, үйл ажиллагааг зохицуулах, тэдгээрийн бүртгэл, мэдээлэл, нөхцөл нь хууль зүйн хүрээнд хүчин төгөлдөр, холбогдох шаардлагыг хангаж байгаад хяналт тавих
  • Шаардлагатай тохиолдолд Үйл ажиллагааны хэсэгт хамаарах зөршөөрөл, лиценз болон гэрчилгээг гаргуулж авах, дэмжлэг үзүүлэх
  • Байгууллагын хүрээнд бусад хэлтсүүдийн зөвшөөрөл, эрх зүйн хэрэгжилттэй холбоотойгоор явуулж байгаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллагын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгах ажлыг харьяа хэлтсүүдтэй хамтран чиглүүлэн зохион байгуулах
  • Гадны хяналт шалгалт, аудит болон албан айлчлалын үед гол зохион байгуулах ажлыг гүйцэтгэх
  • Улсын болон орон нутгийн төрийн албан хаагчид, албаны хүмүүстэй харилцаа холбоо тогтоож ажиллах
  • Баг хамт олныг гадны албаны хүмүүстэй тогтвортой ажлын харилцаа тогтооход туршлага, арга зүйгээр туслаж, зөвлөх
  • Зөвшөөрөл, түүнийг авахтай холбоотой гадна, дотны уулзалт, форум, семинарт оролцох, зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх
  • Улсын болон орон нутгийн төрийн байгууллагуудад хууль, журмын хүрээнд гаргаж өгдөг тайлан, мэдээлэл, мөн зөвшөөрөл авахад шаардлагатай бичиг баримтыг удирдан зохион байгуулах, бүрдүүлэх
  • Зөвшөөрөл, түүний үйл ажиллагаатай холбоотой тайлан, бүртгэл, жагсаалтуудыг хөтлөх, хяналт тавих
  • Зөвшөөрлийн багийн өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, зөвөлгөө өгөх

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Хууль, Бизнес, Уул уурхай эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
  • 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Асуудал шийдвэрлэх, төслийн хэрэгжилт ба тасралтгүй сайжруулалтыг хийх чадвартай байх
  • Зохион байгуулалтын болон дарааллыг тогтоох ур чадвартай байх
  • Харилцааны өндөр ур чадвартай, багийн ажиллагаа сайтай байх
  • МS Word, Excel болон өгөгдлийн сангийн программын мэдлэгтэй байх
  • Монгол, Англи хэлээр аман болон бичгийн чадвартай, илтгэл тавих чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.