Бид зэсийг өдөр тутмын амьдралдаа өргөнөөр ашигладаг. Гэрэл цахилгаан, хотын араг яс болсон дэд бүтэц, дэлхийг хэрсэн харилцаа холбооны технологи гээд орчин үеийн амьдралын хэв маягт зэс голлох үүрэгтэй оролцдог.

Зэс бидний амьдралд ямар ач холбогдолтойг Олон Улсын Зэсийн Холбооны цахим хуудаснаас дэлгэрэнгүй олж мэдэх боломжтой.