Зуурмагийн үйлдвэр, карьерын үйл ажиллагааны ахлах ажилтан

Нээлтийн огноо: 2022-04-21
Хаалтын огноо: 2022-05-02 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ – Үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах Зуурмагийн үйлдвэр, карьерын үйл ажиллагааны ахлах ажилтан ажлын байранд нэг (1) ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь Уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг болох зуурмагийн материалаар ханган нийлүүлэх нэгжийг хариуцан ахалж, өөрийн шууд харьяалалд байгаа багийн гүйцэтгэлийг компанийн бодлого журмын дагуу удирдах, төлөвлөх, зохион байгуулах, сургаж заах, тогтолцоотойгоор заавар зөвлөгөө өгөх замаар үйлдвэрлэлийн зорилт, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хууль дүрэм, аюулгүй ажиллагааны стандарт шаардлагуудыг хангуулахад гол үүрэгтэй оролцоно.

Үүрэг даалгавар

  • Зуурмагийн үйлдвэрийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангаж, ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа эсэхэд хяналт тавих;
  • Дайрганы бутлуур карьерийн хэвийн үйл ажиллагааг хангаж, уурхайн өрөм тэсэлгээний үйл ажиллагаанд баримтлах дүрэм журам, аюулгүй ажиллагааны стандартыг мөрдөж ажиллахад хяналт тавих;
  • Бетон зуурмагийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд чанарын хяналт тавьж удирдлагаар хангах;
  • Бетон зуурмаг болон шоткрит (царцмал бетон) ашиглах шингэн болон хуурай нэмэлтийн материалын ханган нийлүүлэлт дээр хяналт тавих;
  • 7 хоног болон өдрийн бетон зуурмаг болон шоткрит (царцмал бетон) статистик мэдээ, тайлан бэлтгэж, дүн шинжилгээ хийх;
  • Долоо хоног болон сарын захиалгыг шалгах, дүн шинжилгээ хийх;
  • Засвар үйлчилгээний стратеги төлөвлөгөө ба засварын ажлын арга барилыг ямагт сайжруулах;
  • Өндөр эрсдэлтэй засварын ажил дээр хяналт тавих;
  • Ноцтой эрсдлийн хяналтын магадлагаа, аюулгүй ажиллагааны коучинг хөтөлбөрийн дагуу тогтмол хийж гүйцэтгэх;
  • Өдөр тутам гэрээт компанийн үйл ажиллагаан дээр хяналт тавьж ажиллах;
  • ЭМААБО-ны стандартыг гэрээт ажиллагсад мөрдөж буй эсэхийг хянах;
  • Суурин болон хөдөлгөөнт тоног төхөөрөмжийг арчлах, ашиглах ажлыг чанартай гүйцэтгэх соёлыг нэмэгдүүлэх, хэвшүүлэх;
  • Өөрчлөлтийн менежментийн систем дээр ажиллаж, хяналт тавьж хэрэгжүүлэх;
  • Бизнес шинэчлэлийн төсөл дээр санал санаачлага оруулан түүнийг хэрэгжүүлэх;
  • Асуудлыг илрүүлж үр дүнтэйгээр шийдвэрлэх, учир шалтгааныг судлах, болзошгүй алдаа доголдлыг тодорхойлж, урьдчилан сэргийлэх;
  • Өөрийн шууд удирдлага дахь ажилтнуудын мэргэжил, ур чадварыг хөгжүүлэх, хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, манлайлах чадвараа сайжруулах;
  • Өөрийн хэлстийн болон үйл ажиллагааны бусад багуудын хоорондын нээлттэй, үр дүнтэй харилцааг дэмжих;

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Техникийн үйлчилгээ, инженер, бусад ижил төстэй чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно.
  • Карьер, зуурмагийн тоног төхөөрөмжийн талаар мэдлэгтэй, ажиллуулж чаддаг байх.
  • 5-аас доошгүй жил тус чиглэлээр ажилласан, эсхүл практик үйл ажиллагаа, ажлын байрны сургалтаар дамжуулан бодит туршлага хуримтлуулсан байх.
  • Багаар ажиллах, манлайлал, харилцааны өндөр ур чадвартай байх.
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшил, соёлтой байх.
  • Англи хэл, компьютерийн дундаас дээш түвшний мэдлэгтэй байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
    • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.