Төлөөлөн удирдах зөвлөл

Зундуйсүрэнгийн Ган-Очир

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

З.Ган-Очир 2020 оны 11 дүгээр сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон. З.Ган-Очир Канадын хойд хэсэгт байрлах цайрын гүний уурхайд техникийн туслах, маршейдэрээр ажлын гараагаа эхэлсэн. Монголдоо буцаж ирээд тэрбээр алтны уурхай, зэсийн порфир, вольфрам, бал чулуу, алтны хайгуулын чиглэлээр ажиллаж байсан. Мөн тэрээр коксжих нүүрсний уурхайн бүтээн байгуулалт болон уул уурхайн хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх компанид техникийн болон ахлах удирдлагын албан тушаалд ажиллаж байсан туршлагатай.

З.Ган-Очир нь Нью Йоркийн Стернийн Бизнесийн сургууль, Хонконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн олон улсын санхүүгийн магистр, Монгол Улсын ШУТИС-ийн уул уурхайн инженерийн бакалавр зэрэгтэй.