Зохицуулалтын ахлах ажилтан
“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн-Үйлдвэрлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурав (3) Зохицуулалтын ахлах ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны гол зорилго нь бизнесийг эрхэм зорилгоо болгосон шийдвэр гаргах замаар нэгдсэн төлөвлөгөө, хуваарийг хэрэгжүүлэхийн тулд талбайн харилцан бие биедээ нөлөөлөх нөлөөллийг удирдлагаар хангах, зөрчлийг шийдвэрлэхэд оршино. Үүнд, хяналтын өрөөний ажилтнуудаар дамжуулан асуудлыг дээш мэдээлэх, уурхайн хэмжээний аюулгүй ажиллагааг компанийн бодлого, журмуудад нийцүүлэн хянах зэрэг багтана. |
Үүрэг даалгавар
- Бүх ажлыг компанийн стандарт, аюулгүй ажлын журмын дагуу хийж гүйцэтгэх
- Олборлолт үйлдвэрлэл, барилгын багуудад уурхайн тэргүүлэх зорилтууд, бизнесийн зорилтод аюулгүй, үр дүнтэйгээр хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх зориулалттай Удирдлагын Үйл ажиллагааны Систем (MOS) процесс, системүүдийн ашиглалтаар тэргүүлэх
- Оюу Толгойн аюулгүй ажиллагааны системийг үр ашигтай хэрэгжүүлж, Оюу Толгойн “Бидний үнэ цэнэ”-д нийцүүлэн манлайллын зан чанарыг нотлон харуулах
- Оюу Толгой Гүний уурхайн хэлтэсүүдийн хэмжээний гол төлөвлөлт, үйл ажиллагааны ажилтнуудтай ажил хэргийн үр ашигтай харилцааг бий болгон шаардлагатай бол байгууллагын өөр өөр түвшнүүдэд үр бүтээлтэй харилцах.
- Төлөвлөгдөөгүй ажлуудад авах хариу арга хэмжээг удирдан, үр дүнг нь уурхайн эрхэм зорилтуудад нийцүүлэн ажлын бүлгүүд хоорондын зөрчлийг идэвхийлэн арилгах.
- Үйлдвэрлэлийн тавцангийн хэмжээнд сахилга баттай хуваарийн гүйцэтгэлийг хангахын тулд үйл ажиллагааны дэг журмаар тэргүүлэн.
- Ажлын бүх талбаруудад өдөр тутмын үзлэг шалгалт хийх ба аюулгүй, үр ашигтай ажлын соёлыг хөгжүүлэх зорилгоор ажлын талбарт байнгын харилцаатай байх.
- Ахлах мэргэжилтэн болон техникийн дэмжлэг үзүүлэх багуудаас өгсөн зааварчилгааг дагаж мөрдөх.
- Уурхайн тасралтгүй сайжруулалтад хувь нэмрээ оруулан, сайжруулалт, шинэ санаачилгын боломжуудыг тодорхойлж хэрэгжүүлэн зардлыг бууруулах.
- Осолд хариу арга хэмжээний протокол, тэдгээрийн шаардлагыг хангах талаар мэдлэгтэй байх
Тавигдах шаардлага
- Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх
- Гүний уурхайн үйл ажиллагааны багуудыг удирдаж байсан ажлын туршлагатай байх
- 3-с дээш жил гүний уурхайн олборлолтын ажлын туршлагатай байх
- Хувь хүний хувьд болон өөрийн удирдлага доорх багийн дотор аюулгүй ажиллагааны үүрэг хариуцлагатай байх
- Удирдлага доорх баг болон харилцан хамтран ажилладаг багуудыг бизнесийн зорилтод хүргэх талаар нь ажлын ёс зүй, санаачилгатай байх
- Төвөгтэй, харилцан бие биедээ нөлөөлөл өндөртэй ажлын орчинд шийдвэр гаргах болон чиглэл заавар өгөх чадвартайгаа байх
- Хүмүүс хоорондын болон харилцаа холбооны ур чадвар өндөр байх
- Англи хэлний аман болон бичгийн хэлний ур чадварыг сайтар эзэмшсэн байх
- Компьютерийн ур чадварыг сайтар эзэмшсэн - Microsoft Office програмыг ашигладаг байх
- B ангиллын жолооны эрхтэй байх
- Уурхайн хяналт, удирдлага эсвэл бусад хяналтын өрөөний системүүдийн талаар туршлагатай бол зайлшгүй харгалзан үзнэ.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү:
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn/local-career/ хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
o Товч намтар (англи, монгол хэлээр)