Зохицуулалтын ахлах ажилтан /3/

Нээлтийн огноо: 2021-09-23
Хаалтын огноо: 2021-10-07 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК–ийн Гүний уурхайн - Үйлдвэрлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурав ( 3) Зохицуулалтын ахлах ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны гол зорилго нь бизнесийг эрхэм зорилгоо болгосон шийдвэр гаргах замаар нэгдсэн төлөвлөгөө, хуваарийг хэрэгжүүлэхийн тулд талбайн харилцан бие биедээ нөлөөлөх нөлөөллийг удирдлагаар хангах, зөрчлийг шийдвэрлэхэд оршино. Үүнд, хяналтын өрөөний ажилтнуудаар дамжуулан асуудлыг дээш мэдээлэх, уурхайн хэмжээний аюулгүй ажиллагааг компанийн бодлого, журмуудад нийцүүлэн хянах зэрэг багтана.

Үүрэг даалгавар

  • Бүх ажлыг компанийн стандарт, аюулгүй ажлын журмын дагуу хийж гүйцэтгэх
  • Олборлолт үйлдвэрлэл, барилгын багуудад уурхайн тэргүүлэх зорилтууд, бизнесийн зорилтод аюулгүй, үр дүнтэйгээр хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх зориулалттай Удирдлагын Үйл ажиллагааны Систем (MOS) процесс, системүүдийн ашиглалтаар тэргүүлэх
  • Оюу Толгойн аюулгүй ажиллагааны системийг үр ашигтай хэрэгжүүлж, Оюу Толгойн “Бидний үнэ цэнэ”-д нийцүүлэн манлайллын зан чанарыг нотлон харуулах
  • Оюу Толгой Гүний уурхайн хэлтсүүдийн хэмжээний гол төлөвлөлт, үйл ажиллагааны ажилтнуудтай ажил хэргийн үр ашигтай харилцааг бий болгон шаардлагатай бол байгууллагын өөр өөр төвшнүүдэд үр бүтээлтэй харилцах.
  • Төлөвлөгдөөгүй ажлуудад авах хариу арга хэмжээг удирдан, үр дүнг нь уурхайн эрхэм зорилтуудад нийцүүлэн ажлын бүлгүүд хоорондын зөрчлийг идэвхийлэн арилгах.
  • Үйлдвэрлэлийн тавцангийн хэмжээнд сахилга баттай хуваарийн гүйцэтгэлийг хангахын тулд үйл ажиллагааны дэг журмаар тэргүүлэн ажиллах
  • Ажлын бүх талбаруудад өдөр тутмын үзлэг шалгалт хийх ба аюулгүй, үр ашигтай ажлын соёлыг хөгжүүлэх зорилгоор ажлын талбарт байнгын харилцаатай байх.
  • Ахлах мэргэжилтэн болон техникийн дэмжлэг үзүүлэх багуудаас өгсөн зааварчилгааг дагаж мөрдөх.
  • Уурхайн тасралтгүй сайжруулалтад хувь нэмрээ оруулан, сайжруулалт, шинэ санаачилгын боломжуудыг тодорхойлж хэрэгжүүлэн зардлыг бууруулах.
  • Осолд хариу арга хэмжээний протокол, тэдгээрийн шаардлагыг хангах талаар мэдлэгтэй байх

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх
  • Гүний уурхайн үйл ажиллагааны багуудыг удирдаж байсан ажлын туршлагатай байх
  • 3-аас дээш жил гүний уурхайн олборлолтын ажлын туршлагатай байх
  • Хувь хүний хувьд болон өөрийн удирдлага доорх багийн дотор аюулгүй ажиллагааны үүрэг хариуцлагатай байх
  • Удирдлага доорх баг болон харилцан хамтран ажилладаг багуудыг бизнесийн зорилтод хүргэх талаар нь ажлын ёс зүй, санаачилгатай байх
  • Төвөгтэй, харилцан бие биедээ нөлөөлөл өндөртэй ажлын орчинд шийдвэр гаргах болон чиглэл заавар өгөх чадвартайгаа байх
  • Хүмүүс хоорондын болон харилцаа холбооны ур чадвар өндөр байх
  • B ангиллын жолооны эрхтэй байх
  • Майкрософт Оффис-ын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай байх
  • Аюулгүй ажиллагааны соёлыг эрхэмлэдэг байх
  • Уурхайн хяналт, удирдлага эсвэл бусад хяналтын өрөөний системүүдийн талаар туршлагатай бол давуу тал болно

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.