Зогсолтын Засварын Төлөвлөлтийн Мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2023-05-23
Хаалтын огноо: 2023-06-06 17:30
Хэлтэс: Ил уурхайн үйл ажиллагаа – Баяжуулах үйлдвэрийн засвар

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн – Баяжуулалтан засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбар болон Улаанбаатар хотод 50/50 хуваарьтайгаар ажиллах нэг (1) Зогсолтын Засварын Төлөвлөлтийн Мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь журмын дагуу үйл ажиллагааны нэгж дэх Биет Хөрөнгийн Удирдлагын (БХУ) үйл явц хэрэгжүүлэх, хянахмөн зогсолтын ажлын менежментийн процессийг бизнесийн шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлж системийн боломжуудыг зөв ашиглах тал дээр өндөр анхаарал хандуулж засварын түүх, зардлын хяналт, нөөцийн шаардлага болон тайланг зөв гаргахыг баталгаажуулна. Манлайлах, хэлэлцээр хийх, мөн харилцааны өндөр ур чадварууд энэ албан тушаалд шаардагдана.

Үүрэг даалгавар

  • Мэдэгдэж буй бүх засвар ажлын шаардлагыг хангахын тулд ажлын захиалга, хүсэлтүүдийг тодорхойлж, батлах.
  • Энэхүү удирдах албан тушаалтаны гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлтийн зорилтууд нь Баяжуулах үйлдвэрийн засварын хэлтсийн үйл ажиллагааг мэргэжлийн хүрээнд дэмжин үйлдвэрийн найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн байна.
  • Зогсолтын засвар үйлчилгээний тактик болон зарчимыг бий болгож хамгийн бага капиталын зардлаар үйлдвэрлийн бүтээмжийг боломжит хамгийн өндөр түвшинд нь хүргэх
  • Урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний хөтөлбөрийн хэрэгжилтийн үр өгөөжтэй байдлыг нягтлах, засвар үйлчилгээний шаардлагуудад нийцүүлэн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах
  • Зогсолтын засвар үйлчилгээний төсвийг 27 сараар (ZBB) гаргаж, төсвийн үйл явц болон бусад үйл явцад хяналт тавьж, дэмжлэг үзүүлэн ажиллах
  • Зогсолтынтөсвийн болон зардлын хяналтын зорилтыг биелүүлж, үнэн зөв мэдээлж байх
  • Хуваарьт болон хуваарьт бус засвар үйлчилгээний төлөвлөлт, батлагдсан өөрчлөлт болон капитал хөрөнгийн засвар үйлчилгээнийажлын төлөвлөлт нь ерөнхий үйл ажиллагааг хамгийн бага хэмжээнд тасалдуулахуйц байдлаар хийгдсэн эсэхийг нягтлах
  • Зогсолтын засвар үйлчилгээ болон ажлын арга барилуудад аудит хийх, засварын болон төлөвлөлтийн багуудын ажлын арга барилыг үнэлэх, зохих сайжруулалтын ажлуудыг cургаж чиглүүлэх буюу шаардлагатай процессыг нэвтрүүлэх замаар хэрэгжүүлэх
  • Ноцтой эрсдлийг эрт илрүүлж, хяналтын стратегиа хэрэгжүүлэх. Үүнд ЭМААБО, үйлдвэрлэлийн алдагдал, тоног төхөөрөмжийн найдвартай байдал, бизнесийн эрсдэлээс үүдэлтэй аливаа эрсдэл орно
  • Зогсолтын ажлын менежментийн дагуу Төлөвлөлтийн төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа эсэхийг баталгаажуулж хяналт тавих
  • Зогсолтын ажлын менежментийн гүйцэтгэл ба үр дүнтэй байдлыг үнэлэх төрөл бүрийн тайлангууд болон хэмжүүрүүдийг үүсгэх буюу үүсгэхэд туслах
  • Зогсолтын Төлөвлөгч, Зогсолтын зохицуулагч нарийн ажил үүргийн хэрэгжилт болон зорилго болонхэвийн төлвийн талаарх ойлголтыг нягтлах
  • Зогсолтын Төлөвлөгч нарын ажил, үүргээ гүйцэтгэх чадвартай байгаа эсэхийг нягтлах, шаардлагатай бол хэрэгцээт сургалтыг зохион байгуулах
  • Хангамж, санхүү, үйл ажиллагааны багуудтай холбогдохшаардлага болон үйл явцын сайжруулалтанд нягт хамтран ажиллах
  • Ажил үүргийн хүрээнд тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчидтэй эерэг харилцаа холбоо тогтоон ажиллах
  • Удирдлагуудаас өгсөн нэмэлт үүрэг даалгаварыг биелүүлэх буюу гүйцэлдүүлэхэд туслалцаа үзүүлэх
  • ЭМААБО-ны холбогдох санаа санаачлагыг шаардлагатай газар хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх
  • Багийнхандаа болон бизнест ЭМААБО-ны үүрэг даалгавар, ерөнхий удирдлагын хувийн идэвхээ харуулах
  • Ажилтай холбоотой сургалтууд, аюулгүй ажиллагааны нийцэл, хэлтсийн хуваарь болон бүтээмжэнд хариуцлага хүлээх
  • Оюу Толгой компанийн аюулгүй ажиллагааны болон манлайлалын соёлыг төлөвшүүлэхэд үлгэр дууриал үзүүлэн ажиллах.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Механикийн эсвэл Цахилгааны Инженерийн Зэрэгтэй эсвэл энэ зэрэгцэхүйц ажлын туршлага
  • 5-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай,
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх,

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.