Зогсолтын Засварын багийн ахлагч
“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК –- Ил уурхайн үйл ажиллагаа – Уурхайн засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах дөрөв (4) Зогсолтын Засварын багийн ахлагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь үйл ажиллагааны зорьсон зорилтод хүрэх, төлөвлөсөн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн нэгжид хамаарах өөрийн шууд харьяалалд байгаа багийн үйл ажиллагааны хэрэгжүүлэлт, гүйцэтгэлийг компанийн бодлого журмын дагуу удирдах, төлөвлөх, зохион байгуулах, сургаж заах, тогтолцоотойгоор заавар зөвлөгөө өгөхөд оршино.
Үүрэг даалгавар
- Талбайн манлайллын хүрээнд Ноцтой эрсдэлийн удирдлага,Аюулгүй ажиллагааны ярилцлага, Ажил эхлэхийн өмнөх эрсдэлийн үнэлгээ, Чухалчлах сэдэвт үр дүнтэй талбайд хэрэгжүүлэх
- Зогсолтын Засварын багийн ахлах нь өдөр бүр талбайгаар явж багийн гишүүдтэйгээ уулзалдах болон ээлж хүлээлцэхдээ ажлын талаар бүрэн гүйцэд мэдээлэл солилцох,
- Ажил эхлэхээс өмнө Аюулгүй ажиллагаа болон ажлыг хэрхэн хийх талаар нэмэлт мэдээлэл ба зааварчилгаа өгөх
- Аюулгүй ажиллагааны хяналт тавьж, аливаа зөрчил алдааг илрүүлбэл ажлыг зогсоон, цаг тухайд нь ахлах ажилтанд мэдээлж шаардлагатай арга хэмжээг авах
- Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус ажлын зөв хуваарилалт хийх
- Ажлын дундуур талбайгаар явж ажлын явц хэрхэн байгааг шалгах, шаардлагатай тохиолдолд зөвлөн туслах
- Ажлын явцад ажилтнуудын ажлын талбайн эрсдэлийн үнэлгээ, ажлын зөвшөөрлүүд дээр хяналт тавьж зөвлөн туслах
- Ахлах ажилтан болон гадаад зөвлөхүүдэд дэмжлэг үзүүлэх.Шаардлагатай үед ахлах ажилтныг орлож ажиллах .
- Бусад дэмжлэг үзүүлэх багуудтай нягт харилцаа холбоотой ажиллах
- Ээлжийн төгсгөлд ажлын явц хэрхэн байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцох
- Том оврын хүнд механизмын цахилгааны тогтмол 24В систем бa тоног төхөөрөмж засвар угсралт хийх, гэмтэл устгах.
- Их засварын дарааүйл ажилгаанд оруулах туршилт хийх.
- SAP болон RTBS зэрэг шаардлагатай программуудыг ашиглан ажлын захиалга үүсгэх, сэлбэг материал шалган зөв оновчтой захиалж ажилд бэлтгэх
Тавигдах шаардлага
- Механикийн эсвэл Засварчин, Инженер эсвэл үүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
- 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
- Англи хэлээр амаар болон бичгээр харилцах өндөр чадвартай байх
- Аюулгүй байдалд тавих анхаарал өндөр ба ёс зүйн стандартад нийцэх
- Багаар ажиллах чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.