Захирлын туслах ажилтан

Нээлтийн огноо: 2022-08-31
Хаалтын огноо: 2022-09-14 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-aaс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Гүний уурхайн төсөл - Уурхайн үйл ажиллагааны хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Захирлын туслах ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн нарийн бичиг, захирлын туслахын чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Гүйцэтгэх албан тушаалтнуудад нарийн бичгийн дарга/захиргааны дэмжлэгийг шууд үзүүлж, нууцлал, дипломат ёсыг хэрэгжүүлэн ажиллах,
  • Бизнесийн программ хангамжийг ашиглан захидал, тайлан, танилцуулга, хэлэлцэх асуудал, тэмдэглэл гэх мэтийг (жишээ нь, текст боловсруулах, танилцуулга, хүснэгт) ашиглан бэлтгэх,
  • Дуудлага, зочин, шуудан, и-мэйл хүлээн авах, хариу өгөн чиглүүлэх,
  • Файл, бүртгэл, хуанли, өдрийн тэмдэглэл хөтлөх; ихэвчлэн бизнес аялал зохион байгуулах, уулзалт зохион байгуулж зардлыг хянах,
  • Байгууллагын захиргааны стандарт, бодлого, практикийг хэрэгжүүлэхэд оролцох,
  • Цаг тухайд нь календарийн уулзалтыг зохион байгуулж удирдах,
  • Бүх хурал, үйл ажиллагаанд шуурхай удирдлага бэлтгэж, мэдээлэл өгөх, үүнд товч тэмдэглэл, аливаа бичиг баримтыг нэгтгэх эсвэл шаардлагатай уншлагыг цаг тухайд нь багтаасан хуваарийг бэлтгэх,
  • Гол үйл явдал, үйл ажиллагааг холбогдох хуанли дээр төлөвлөн цааш уламжлах, баталгаажуулах гэх мэт.

Тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага, захиргаа эсвэл холбогдох чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • 2-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • MS Office-н программууд дээр ажиллаж байсан, мэдээлэл өгөгдлийн шинжилгээ хийж байсан туршлагатай
  • Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш түвшиний чадвартай байх
  • Байгууллагын аль ч түвшинд хүмүүстэй харилцах өндөр чадвартай байх
  • SAP систем дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Жижиг зүйлийг орхигдуулалгүй анхаардаг байх/Нягт нямбай байх.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.