Захиргааны туслах ажилтан

Нээлтийн огноо: 2022-02-17
Хаалтын огноо: 2022-03-02 17:30
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт - Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 7 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Захиргааны туслах ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн ерөнхий захиргааны чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Хэлтсийн хурал, зөвлөгөөн, семинарыг уялдуулан зохицуулах.
  • Байгууллагын захиргааны стандарт, бодлого, журмыг хэрэгжүүлэх ажилд оролцож болно.
  • Шаардлагатай үед аман болон бичгэн орчуулга хийж гүйцэтгэх
  • ОТ ХХК-ийн Баримт бичгийн хяналтын удирдлагын бодлого, журмын дагуу баримт бичиг, бүртгэл, файлын удирдлагад туслалцаа үзүүлэх. Бүхий л ирж, явж буй захидал харилцааг бүртгэх.
  • Сургалтын хэлтсийн багуудад захиргааны болон бичиг хэргийн асуудлаар дэмжлэг үзүүлэх
  • Сургалтын байгууламжуудын эд хөрөнгийг хариуцан ажиллах
  • Сургалтын хэлтсийн Аялал, тээврийн хэрэгслийн асуудлыг зохицуулах.
  • Агуулахаас авах болон гаднаас худалдан авах материалын захиалга үүсгэх. Зардлын тайлан гаргаж мэдээлэх.
  • Мэдээллийг компьютерт оруулах
  • Хүний нөөцийн хэлтэс болон бусад бизнес түншүүдийн дэмжлэгтэйгээр компанийн хэрэгцээнд нийцсэн зохих маягтыг хэрэглэх, холбогдох бодлого/стандартыг хэрэглэх, хэрэглээг хэвшүүлэх. Жишээ нь: Ажилтнуудад туслалцаа үзүүлэх хөтөлбөр, чөлөө хүсэх маягт, ажилтнуудад шууд дэмжлэг үзүүлж харилцаж ажиллах г.м.
  • Бусад хэлтсүүдийн захиргааны ажилтнуудтай харилцан уялдаатай ажиллах
  • Холбогдох бусад үүрэг даалгаврыг гүйцэтгэх.

Тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага, Оффис удирдлага болон холбогдох чиглэлээр Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Компьютер болон MS оффис програмууд дээр ажилладаг байх
  • Англи болон монгол хэлээр аман болон бичгээр үр дүнтэй харилцах чадвартай байх
  • Техникийн бичиг баримт боловсруулалт дээр ажиллаж байсан бол давуу тал болно

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.