Захиргааны туслах ажилтан (Xөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан ажлын зар)

Нээлтийн огноо: 2021-06-03
Хаалтын огноо: 2021-06-24 17:30
Хэлтэс: Мэдээлэл технологийн хэлтэс Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ Гүний уурхай

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан ажлын байр

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл - Технологийн багт Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Захиргааны туслах ажилтан ажлын байранд шалгаруулж авна.

Зорилго нь Гүний Уурхайн Технологийн багийн төслийн багцийн урт болон богино хугацааны зорилгын хүрээнд тогтсон төслийн удирдлагын бодлого заавар, процессийн дагуу хэрэгжүүлэхэд шаардлагатай тусламж дэмжлэгээр ханган ажиллана.

Үүрэг даалгавар

  • (Төслийн менежментийн оффис) ТМО болон Хөтөлбөрийн удирдагч нарт шаардлагатай захиргааны дэмжлэгийг үзүүлэх
  • Уурхайн талбарт төслийн багт шаардлагатай тусламжийг үзүүлэх
  • Шинэ ажилтныг хүлээн авахтай холбоотой зохицуулалт
  • Уурхай руу явах нислэг болон бусад холбогдох ажлыг зохион байгуулах
  • Багуудын ээлжийн болон ажлын хувиарыг цаг тухайд нь шинэчилэх
  • Сургалт болон багийн бусад оролцох шаардлагатай ажлын гүйцэтгэлийг хангах
  • Зочид болон бусад түнш хамтрагч нарын уурхай руу явах нислэг, бусад холбогдох зохион байгуулалтыг хийх
  • Хувийн хамгаалах хэрэгсэл захиалахтай холбоотой зохицуулалт
  • Шаардлагатай үед орчуулга хийх
  • Багийн хангамжийн болон худалдан авсан материалыг бүртгэх, хүлээн авах, хадгалах
  • Хүлээн авсан бараа материалыг эцсийн хэрэглэгчдэд хүлээлгэн өгөх
  • Бараа материалыг бүртгэх, програм хангамж материалын бүртгэл, сунгалтыг хугацааг гүйцэтгэх
  • Багийн худалдан авалтын захиалга болон нэхэмжлэлийг бүртгэх
  • Багт шаардлагатай бусад тусламжийг үзүүлэх
  • Бусад туслах үйл ажиллагааг хариуцах

Тавигдах шаардлага

  • Мэдээллийн технологи Инженер, Мэдээллийн удирдлагын инженер, Бизнесийн удирдлага болон бусад холбогдох зэрэгтэй бол давуу талтай
  • Microsoft Excel, Word, Powerpoint, Project, Visio ахисан түвшний мэдлэгтэй байх
  • MS Word, Excel & датабаз зэрэг хэрэглэний програм ашиглах чадвартай байх
  • Төсөл дээр ажилласан 2-оос дээш жилийн туршлагатай бол давуу талтай
  • Ялгаатай хэл соёлтой багийн гишүүдтэй харилцан, хамтран ажиллах чадвартай байх
  • Оролцогч талуудтай харилцан, асуудал шийдвэрлэн, эерэг үр дүн гарган хамтран ажиллах чадвартайбол давуу талтай
  • Харилцааны болон бичгийн мэргэжлийн түвшний чадвартай байх
  • Ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх чадвартай байх
  • Англи болон Монгол хэлний бичгийн болон ярианы харилцааны маш сайн чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)
  • Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн хүчин төгөлдөр шийдвэр буюу Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акттай байх
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхтэй байx

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.