Захиргааны ажилтан

Нээлтийн огноо: 2022-08-30
Хаалтын огноо: 2022-09-13 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн Тактикийн Үйл ажиллагааны хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Захиргааны ажилтан ажлын байранд (1 жилийн хугацаатайгаар ажиллах) ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн захиргааны чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • ОТ сайт дахь ОТГУ-н үйл ажиллагааны багуудад Улаанбаатар оффисоос дараах админы болон бичиг хэргийн дэмжлэг үзүүлэх
  • ОТ ХХК-ийн хүчин төгөлдөр баримталж буй ёсзүйн дүрэм, нууцлалын бодлогыг дагаж мөрдөх
  • Удирдлагын шийдвэр гаргалтын үйл явцыг явуулахад удирдах ажилтандаа цаг алдалгүй захиргааны дэмжлэг үзүүлж, санал өгч байх
  • Осмошн, РТБШ зэрэг бизнесийн системүүд дээр дараах ажил үүргийг гүйцэтгэх:
  • Аяллын систем дээр ажилтны бүртгэлийг үүсгэж, шинэчлэх; дотоодын нислэгийг зохион байгуулж, аяллын захиалга хийх
  • Ажилтнуудын дотоодын нислэгийн бүтэн жилийн хуваарь гаргахад дэмжлэг үзүүлэх, өөрчлөлтийг бүртгэх
  • Олон улсын аяллын захиалгыг хийх
  • Шаардлагатай үед нисэх буудал, зочид буудлын хооронд унаа зохицуулах
  • Бараа материал, үйлчилгээний захиалга хийх,Засвар үйлчилгээний мэдэгдлийг өгөх, нэхэмжлэлийн дагуу төлбөр төлөх хүсэлт үүсгэх, АНСИ үүсгэх
  • Удирдах ажилтанд ФРЭЕДОМ систем дээр зардал хаахад туслах
  • Шинэ болон одоо ажиллаж буй ажилтнуудад зориулан МТ-ийн тоног төхөөрөмж, программ хангамжийн хүсэлт үүсгэх
  • Ажилтанд шаардлагатай сургалтыг захиалах
  • Хүний нөөцийн түнш (үүд)-тэй хамтран дараах асуудалд нэгдмэл систем хандлага баримтална: Цалин (Хураангуй/РТБШ/Ажлын хуваарийн дүрэм журам), аялал, ажил амралтын хуваарьт орсон аливаа өөрчлөлтийг цаг тухайд нь мэдээлэх
  • Цахим цагийн бүртгэл, чөлөөний хүсэлт зэрэг ХН-тэй холбоотой бусад хүсэлт гаргах
  • Ажилтны ээлжийн амралтын хүсэлтийг систем дээр хүлээн авч шаардлагатай мэдээллийг шалган ХН рүү илгээх, аялалыг өөрчлөх
  • Ажилтны уурхайн талбар дээр амьдрах өрөөний хуваарьлалтын төлөвлөгөөг гаргах, өөрчлөлт хийх хүсэлтийг кемпийн багт уламжлах
  • Ослын Удирдлын Багийн ажиллах хуваарийг гаргаж, өөрчлөлт гарвал нэн даруй багт мэдэгдэх
  • Ажилтанд Халаадаггүй хоолны эрхийг олгох, өөрчлөлтийг бүртгэх
  • Оффисын ажилтнуудын хэрэглэх амны хаалтны захиалгыг хийх
  • Гүнд ажиллах ажилтнуудын клетний тасалбарыг захиалах
  • Шаардлагатай үед Ковидын халдвар авсан ажилтантай утсаар холбогдон явсан замын маршрут гаргах, голомтын ариутгал хийх газруудын тодорхойлох
  • Шаардлагатай үед тоо мэдээлэл шивж оруулах
  • Шаардлагатай үед бусад холбогдох ажил үүргийг гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага, захиргаа эсвэл холбогдох чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • 2-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • MS Office-н программууд дээр ажиллаж байсан, мэдээлэл өгөгдлийн шинжилгээ хийж байсан туршлагатай
  • Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш түвшиний чадвартай байх
  • Байгууллагын аль ч түвшинд хүмүүстэй харилцах өндөр чадвартай байх
  • SAP систем дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Жижиг зүйлийг орхигдуулалгүй анхаардаг байх/Нягт нямбай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.