Захиргааны ажилтан

Нээлтийн огноо: 2022-08-17
Хаалтын огноо: 2022-08-31 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн Бизнес үйлчилгээ хэлтэст Оюу толгой уурхайн талбар 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Захиргааны ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд захиргааны холбогдолтой чиг үүргийн ажлуудыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Ажил үүрэг

  • Төслийн багийн гишүүдийн дотоодын хуваарьт нислэгүүдийг системд шинээр үүсгэх, өөрчлөлт оруулах, олон улсын аяллын багтай хамтран ажиллаж гадаад нислэгүүд зохицуулах
  • Тээврийн багтай хамтран ажиллаж унааны зохицуулалт хийх
  • Уурхай дахь орон байр, аяллын үеийн зочид буудлын зохицуулалт хийх, өөрчлөлт орсон тохиолдолд багийн гишүүдэд мэдээлэл өгөх
  • САП систем дээр захиалга үүсгэх, Хангамжийн багтай ойр хамтран ажиллаж худалдан авалтын процессд дэмжлэг үзүүлэх
  • Шинэ ажилтныг хүлээн авч, ажилдаа орох үйл явцад туслалцаа үзүүлэх
  • Шинэ болон одоо ажиллаж буй ажилтнуудын ширээ, оффисын өрөө тасалгааны зохицуулалтыг хийх, өөрчлөлтийг нэгдсэн бүртгэлийн файлд бүртгэх
  • Оффисын хангамж, бичиг хэргийн материалыг бэлэн байдалд хадгалах
  • Оффисын орчны аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын нөхцлийг Оюу толгойн стандартад нийцүүлэх
  • Оффисын засвар үйлчилгээний асуудлыг холбогдох талуудад тавьж, шийдвэрлүүлэх, тогтмол хийгддэг үзлэг шалгалтын ажил эхлэх зөвшөөрөл дээр гарын үсэг зурах буюу хийгдэж байгаа ажлуудыг хянах
  • Төслийн багт хамаарах ажилтнуудын сургалтыг захиалах
  • Уурхайд ирж байгаа зочдод ХХХ бэлдэж өгөх, зочдын ХХХ-ын бүртгэлийг хөтлөн дараа дараагийн айлчлалд зориулан нөөцийг бүрдүүлэх
  • Гүний уурхайд ажилладаг ажилтнуудын ХХХ-ийн захиалгыг хийж, агуулахаас авчран хүлээлгэж өгөх
  • Ирж буй, явж буй холбогдох захидал харилцааг хадгалах
  • Бизнес хурлыг зохион байгуулах, дотоод арга хэмжээг явуулахад шаардлагатай үед туслалцаа үзүүлэх
  • Бусад баг, ОТ-н удирдлага, гүйцэтгэгчийн ажилтнуудтай өндөр зохион байгуулалттай хамтран ажиллах
  • Гүний уурхайн хэлтсүүдийн менежерүүдийн хүсэлтээр олон нийтийн арга хэмжээний үеэр шаардлагатай дэмжлэг үзүүлэх
  • Наран оффис дээрх Төслийн багт хуваарилагдсан таксинуудыг зохицуулах, жолооч нарыг удирдлагаар хангаж ажиллах
  • Оффист хэрэглэгдэж байгаа цахилгаанаар ажилладаг зүйлсэд цахилгааны багаар үзлэг шалгалт хийлгэх
  • Гүний уурхайн төслийн багуудын ээлж эхлэхийн өмнөх хурлын самбарыг хариуцан хуралд бэлэн байлгах
  • Наран оффисийн олсон гээсэн эд зүйлсийг зохицуулах
  • Төслийн багийн “Хамтдаа - Амжилт сайшаах хөтөлбөр”-ийн шагналыг захиалах, батлагдсан ялагчийн мэдээллийн дагуу ахлах ажилтнуудад хүлээлгэн өгч бүртгэлийг хөтлөн тайлан гаргах
  • Ахлах ажилтнаас өгсөн бусад үүрэг даалгаврыг биелүүлэх.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Бизнесийн удирдлага эсвэл хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэргэшлийн чиглэл.
  • Тухайн чиглэлээр ажилласан туршлагатай, эсвэл практик дадлага, ажлын байран дахь сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Асуудал шийдвэрлэх, төсөл хэрэгжүүлэх, тасралтгүй сайжруулалт хийх ур чадвар сайтай байх
  • Хувийн зохион байгуулалт сайтай, ажлын эрэмбэ дараалал тогтоох чадвартай байх
  • Бусадтай харилцах өндөр ур чадвартай
  • САП систем ашиглах мэдлэгтэй бол давуу тал болно
  • МS Office программууд, Adobe Acrobat ашиглах дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • Монгол, Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.