Засвар үйлчилгээний хуваарь гаргагч
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК-ийн Гүний Уурхайн – Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Засвар үйлчилгээний хуваарь гаргагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн засвар үйлчилгээний чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Хариуцсан ажлынхаа хүрээнд явагдаж буй бүх ажил нь одоо мөрдөж буй аюулгүй байдлын хууль тогтоомжид нийцэж, ЭМААБО -н холбогдох стандартад бүрэн нийцэж байгаа эсэхийг баталгаажуулахын зэрэгцээ аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэхэд туслах
- Хувийн аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэн, хамт олон, багийн гишүүд, бизнесийн түншүүддээ үлгэр дуурайлал үзүүлэн ЭМААБО -н холбогдох бодлого, зорилтуудын дагуу үйл ажиллагаа явуулж, эрүүл мэнд, аюулгүй байдлын гүйцэтгэлийн хамгийн өндөр стандартыг хангах
- Төслийн бүтээн байгуулалтын үе шат болон олборлолтын явцад аюулгүй байдлын стандарт, үйл явц, журмыг мөрдөж, дагаж мөрдөх
- Багийн гишүүдийн аюулгүй байдалд санаа тавих , эрсдэлийг олж илрүүлэх, бууруулах, эрсдэлийг удирдан зохицуулах.
- Төлөвлөлтийн баг болон ерөнхий бизнесийн хүрээнд НЭУ-г дэмжин ажиллана
- Ажлын ерөнхий зарчмыг баримтлах,их засварын төлөвлөгөөг дэмжин зохих зохион байгуулалт,найдвартай харилцаа холбоо
- Засвар үйлчилгээний хүн хүчний хуваарилалт, ашиглалт
- Ирээдүйд хийх ажлын хүн хүчний хуваарилалт
- Байгаа хүн хүчээ дээд зэргээр ашиглах, байнгын сайжруулалт хийх болон гэнэтийн өөрчлөлт хийх хангалттай төлөвлөгөөтэй байх.
- Ирээдүйн 4 долоо хоногийн ажилд бэлдэх
- Ирээдүйн 4 долоо хоногт хийх ажлыг оновчтой нэгтгэх,уурхайн төлөвлөгөөтэй тааруулах
- САП Системд буй ажлын захиалгын системийн төлөв
- САП Системд буй ажлын захиалгын хоцорсон болон ирээдүйд хуримтлагдсан эсэх
- Найдвартай байдлын баг, Засварын баг, Гадаргын үйл ажиллагааны баг, ГУ-н Тактикийн багтай хамтран бизнесийн чухал үе шатанд ашиг тусаа өгөх сайжруулалт
- Ахлах төлөвлөгч болон ахлах хуваарь гаргагчаас өндөр түвшний чухал мэдээллийг авч ирээдүйн 1-4 долоо хоногийн хугацааны төлөвлөгөөнд оруулах
- Тайлангийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, шаардлагатай бол үр дүнг бусад хэлтсүүдэд тайлбарлах
- WM болон төлөвлөлтийн KPI-ууд зорилгодоо хүрч байгаа эсэх
- Ажлын тайланд дүн шинжилгээ хийн асуудлыг илрүүлж,үүнээс үүдэн гарах эрсдэлийг олж илрүүлэх
- Долоо хоног тутмын болон их зогсолтын ажилд хэрэглэх сэлбэг,бараа материал,тоног төхөөрөмж болон багаж зэрэг бэлэн эсэхийг лавлаж баталгаажуулах
- Системийн бүрэн зөв байдлыг хангахын тулд системийн өгөгдлийг баталгаажуулах
- Өөрийн ажлын хүрээнд Нэгдсэн WM системийн бүрэн бүтэн байдал, мастер өгөгдлийн сайжруулалт
- Долоо хоног бүр САП системээс 4 долоо хоног болгон шинэчлэгдэх нэгдсэн WM системийн өгөгдөл
- Засвар үйлчилгээний нэгдсэн хуваарийг шинэчлэн,сайжруулах
- Засвар үйлчилгээний ажлын хэсгийн бүх бичиг баримтыг хэвлэж бэлтгэх
- Зардлыг үр ашигтай зарцуулах
- Зардлын кодуудыг зөв байршуулах
- Тоног төхөөрөмжийн ослын хохирлын зардлын тайлан
- Багаар ажиллах, манлайлах
- Засвар үйлчилгээний ахлагч болон төлөвлөгч нартай хамтран долоо хоног бүр ирээдүйн 4 долоо хоногийн засварын хуваарийг бэлдэх
- KPI болон шаардлагатай хурлуудад оролцох
- Нөгөө ээлжийн хуваарь гаргагчдаа ээлж хүлээлгэн мэдээлэл бэлтгэх
- Бизнесийн хүрээнд бүх талуудтай үр дүнтэй, тогтвортой харилцааг хөгжүүлэх, цаашид үргэлжлүүлэх
- РТ, ОТ-н ажлын явцын хүрээнд засварын ажлын хуваарь гаргах, боловсруулах, сайжруулах
Тавигдах шаардлага
- Дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг зохих сургууль, сургалтын хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх.
- Техникийн үйлчилгээ, Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлтэй байх
- Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
- "Компьютержсон засвар үйлчилгээний менежментийн систем (CMMS), тухайлбал SAP -ын туршлагатай байх
- Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшинтэй байх
- Микрософт Оффисын программууд дээр ажилладаг байх"
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.