Засвар үйлчилгээний төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн /1/

Нээлтийн огноо: 2021-09-20
Хаалтын огноо: 2021-10-04 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 10 хоног ажиллаж, 4 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Засвар үйлчилгээний төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь үйл ажиллагааны зорьсон зорилтод хүрэх, төлөвлөсөн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн нэгжид хамаарах өөрийн шууд харьяалалд байгаа багийн үйл ажиллагааны хэрэгжүүлэлт, гүйцэтгэлийг компанийн бодлого журмын дагуу удирдах, төлөвлөх, зохион байгуулах, сургаж заах, тогтолцоотойгоор заавар зөвлөгөө өгөхөд оршино.

Үүрэг даалгавар

  • Хөрөнгийн нөхцөл, гүйцэтгэлийг үнэлэх, засвар үйлчилгээний төлөвлөгөө, стратеги, тактикуудыг өөрчлөх.
  • Гүйцэтгэсэн ажлыг төлөвлөх, зохион байгуулах, удирдах.
  • Ажлын нэгжийн сургалт, аюулгүй ажиллагааны биелэлт, хэлтсийн хуваарь ба бүтээмжийг хариуцаж ажиллах
  • Найдвартай, хүртээмжтэй болгох зорилгод хүрэхийн сацуу засвар үйлчилгээг боловсруулж, удирдах, зардлыг багасгах төлөвлөгөөг боловсруулах
  • Ажилчдын хэрэгцээ, сонголт / үнэлгээний шалгуур, хөгжлийн хэрэгцээг тодорхойлох
  • Хувийн аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэн, үл тэвчих журамтай нийцэх зан үйл баримталж,хамтран ажиллагсад, багийн гишүүд, бизнесийн түншүүдээ үлгэр жишээгээрээ манлайлах замаар эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийн дээд түвшний стандартыг хангах ба ЭМААБО-ны холбогдох бодлого, зорилтуудын дагуу үйл ажиллагаагаа явуулах
  • Тасралтгүй сайжруулалт эсхүл алхмын өөрчлөлт хийх боломжийг бүрдүүлэхийн тулд хангалттай төлөвлөгөө гаргаж Системийн Нийт Чадавхийг хамгийн дээд хэмжээгээр ашиглах
  • Унтраалт болон үндсэн зогсолтуудыг бүх хэлтэстэй хамтран зохицуулах (үйл ажиллагаа, хангамж, кемпийн үйлчилгээ гэх мэт г.м)
  • Ажиллах хүчний сан болон Дундын Тоног төхөөрөмжийг Зогсолтын ажилд зориулан зохион байгуулах
  • Долоо хоног тутмын болон Сарын Уурхайн Хэмжүүрийн Талбайн Тайланг хэвлэн нийтлэх
  • Үйл ажиллагааны хэсгүүдэд 5S системийг хэрэгжүүлэх
  • Тайлангийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, үр дүнг хэлтсүүдэд шаардлагатай үед тайлбарлах
  • Системийн бүрэн бүтэн байдлыг хангахын тулд Мастер Датаг шалгаж хянах
  • Мастер Датаг үйл ажиллагааны хэлтсүүдэд үйлчилгээний шугамаар тохируулах, хэвийн байдлыг нь хангах
  • Мастер Датаны Төслүүдийн суурилуулалтыг гүйцэтгэж, тоног төхөөрөмжийг өөрчилж сайжруулах
  • Аливаа ямар нэгэн байршлын хувьд хамгийн үр дүнтэй & хэрэглэгчид ээлтэй Ажлын Менежментийн үйл явцыг бий болгохын тулд семинар зохион байгуулж,зөвлөгчөөр хангах
  • Оюу Толгойн Уурхайн талбайд Рио Тинтогийн Бизнесийн Үйл ажиллагааны - Материалын МенежментийнСистемийн хэрэглэгчдийг дэмжих
  • Үйл ажиллагааны - Материалын Менежментийн Систем
  • Дахин ашиглагдах Барааны Процесс ба Системийг удирдаж сэргээх боломжтой тохирох эргэлтийг бий болгох
  • Үйл Ажиллагаанд зориулж дахин ашиглагдах барааны шинэчлэгдсэн жагсаалтыг хөтлөх
  • Дахин ашиглагдах барааны ЧА/ЧХ-ын системийг удирдах

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Техникийн үйлчилгээ, Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
  • 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Англи хэлээр унших, бичих, ойлгох, харилцан ярих чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2021 оны 10 сарын 4-ний өдрийн 17:30 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.