Засвар үйлчилгээний төлөвлөгч

Нээлтийн огноо: 2023-09-04
Хаалтын огноо: 2023-09-18 17:30
Хэлтэс: Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Оюу толгойн Гүний уурхайн – Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэст- Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Засвар үйлчилгээний төлөвлөгч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн засвар үйлчилгээний чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Засварын удирдлагын систем (SAP) дээр тоног төхөөрөмжийн бүртгэл, ажил үүргийн жагсаалт, бараа материалын хөтлөлтийг боловсруулж хэрэгжүүлэх
  • Ажил үүргийг аль болох аюул эрсдэлгүй гүйцэтгэхэд чиглэсэн бэлтгэл ажлуудыг хийж аюулгүй ажиллагаатай холбоотой тогтмолүзлэг шалгалт хийх
  • Засварын бүх ажил үүргийн журам боловсруулах, Ажлын жагсаалт хэлбэрээр хөтлөх
  • Бүх тоног төхөөрөмжийн сэлбэгийн жагсаалт гаргаж хөтлөх (BOM)
  • Засварын ажил гүйцэтгэхэд шаардлагатай бүх бараа материалыг захиалах, шаардлагатай зөв сэлбэг хэрэгслүүд ажлыны талбай дээр бэлэн байлгах
  • Засварын ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах хугацаа, хүн хүчний тооцоог үнэн зөв гаргах
  • Засварын үйлилгээний төлөвлөгөөний дагуу тактик бодлого боловсруулах, дагаж мөрдөх
  • Засварчид болон ахлах ажилтнуудтай төлөвлөсөн ажлын чанарыг хэлэлцэх, ажлын гүйцэтгэлийг ажлын талбар дээр тогтмол шалгах, үзлэг хийх
  • 2-12 долоо хоногийн засварын ажлын төлөвлөгөөг шаардлагатай сэлбэг материал болон бусад шаардагдах зүйлсийн хамт бэлдэх
  • Засварын ажлын ударидлагын (САП) системдэх ажлын захиалгуудын төлөвийг хариуцна
  • Төлөвөлгөөт болон гэнэтийн ажилд хэрэглэдэгзасварын ажлын жагсаалтаа тогтмол шинэчлэх
  • САП системд хүсэлт үүсгэх, хүсэлтүүдийг Ажлын Захиалгад оруулах
  • Бизнес шийдлийн хүрээнд алба, хэлтсүүдийн Төсөв боловсруулах, хөтлөх, чанарыг сайжруулах
  • САП систем дээр захиалсан эд ангийг хангалтын модулийг хянах, яаралтай шаардлагатай сэлбэг, эд ангиудын түүхийг хөтлөх
  • Тоног төхөөрөмжийн бодит түүхийг хөтлөх үүднээс САП систем дээр бараа материалын кодчлол боловсруулах
  • Ажил гүйцэтгэсний дараа төлөвлөлтийгй сайжруулах үүднээс төрөл бүрийн уулзалт, хурал зохион байгуулах.
  • Хийгдээгүй ажлуудыг хянах, удирдах.
  • Гүйцэтгэлийн Хэмжүүр Үзүүлэлтийн утга учир, хэрхэн тухайн үнэлгээг хийдэг талаар бүрэн ойлголттой байх
  • Хэрэв Гүйцэтгэлийн Хэмжүүр Үзүүлэлт муу гарсан тохиолдолд сайжруулалт хийх чадвартай байх

Тавигдах шаардлага

  • Засвар үйлчилгээний инженер эсвэл ижил төстэй мэргэшлийн чиглэлээр боловсрол эзэмшсэн байх
  • Уул уурхай, суурин тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний чиглэлээр 1-2 жилийнажлын туршлагатай байх
  • Компьютержсан Засвар үйлчилгээний Удирдлагын Систем болох САП зэрэг системийн туршлагатай байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний чадвартай
  • MS оффисийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Хурдан өөрчлөгдөх орчинд ажиллах туршлагатай мөн эерэг хандлага, бэрхшээлийг даван туулахад бэлэн байх
  • Асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх чадвартай логик сэтгэлгээтэй

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.