Засвар үйлчилгээний төлөвлөгч

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК –- Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ - Хөрөнгө, материалын менежментийн хэлтэст Оюу толгой уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хувиар байршин ажиллах нэг (1) Засвар үйлчилгээний төлөвлөгч ажлынбайранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын үндсэн үүрэг нь засвар үйлчилгээний төлөвлөгөө нь хөрөнгийн гүйцэтгэлийг оновчтой болгоход чухал ач холбогдолтой юм. Тогтвортой богино болон урт хугацааны засварын төлөвлөгөөг боловсруулах, хөтлөх замаар бизнес нь дотоод болон гадаад нөөцийг үр дүнтэй удирдах, үр ашигтай аргаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөтэй нийцүүлэх, төсвийн нарийвчлал, цаг хугацааг сайжруулах, засвар үйлчилгээний зардлыг илүү сайн удирдах боломжтой байх болно

Үүрэг даалгавар

  • RTBS орчинд тоног төхөөрөмжийн засварын бүртгэлийг бий болгож түүнтэй холбоотой материалийн жагсаалт, таск лист зэргийг боловсруулж нэвтрүүлнэ
  • Тоног төхөөрөмж бүрт материалийн жагсаалтыг гаргаж хөтөлж байх
  • Засварын ажил бүрт шаардлагатай материалуудыг захиалж сайт дээр зөв ирэх, захиалгын хугацаандаа ирэх эсэх дээр санаа тавих
  • Засварын ажлыг гүйцэтгэх цаг хугацааг ажиллах хүчний тоо хэмжээндээ тохируулж тодорхойлно
  • Төлөвлөгөөт засварын тактик, давтамжийг сайжруулж хянаж байх.
  • Ажлын талбар дээр тогтмол зочилж, ажлын гүйцэтгэлийг хянаж, засварын төлөвлөгөөний чанарыг засварчид болон ахлахуудтай санал солилцох
  • Засварын төсвийг тодотгож хянаж сайжруулж байх
  • Зэрэглэл өндөртэй тоног төхөөрөмжийн материалийн хэрэглээг SAP-ийн түүхийг харж тодорхойлж байх
  • Ямарваа засварын ажлын дараа төлөвлөлтийг улам сайжруулах зорилгоор уулзалтуудыг зохион байгуулж байх. хурал зөвлөгөөнд идэвхитэй оролцох, удирдах
  • Хариуцаж авсан засварын багийнхаа хугацаа хэтэрсэн ажлуудыг хянаж зохицуулж байх
  • Үйл ажиллагааны болон капиталийн төсөв тодотголын ажилд оролцож бусад ахлахаас ирсэн төслүүд дээр ажилладаг байх
  • Солих сэлбэгийн нөөц болон сэлбэг ашиглах нөөцөд хяналт тавиж ажиллах
  • Тоног төхөөрөмжийн зогсолтын цагт анализ хийж, эвдрэлийн үед хэрэглэгдэх сэлбэгийн нөөц төлөвлөгөөг боловсруулах
  • Бусад хэлтэс нэгжүүдийн засварлагдаж, сэлбэг хүлээгдэж байгаа техникийн мэдээллийг тогтмол, дэлгэрэнгүй мэдээлэх"
  • Оюу толгой сайтын бүх газар доогуурх шугам хоолой, Цэвэр усны байгууламж, Төв цэвэрлэх байгууламж ба Дулааны төв станцын засвар үйлчилгээ түүний тогтвортой найдвартай ажиллагааг хангах

Тавигдах шаардлага

  • Механик эсвэл Дулааны инженер чиглэлээр баклаврийн зэрэгтэй ба түүнтэй адилтгах боловсролын зэрэг, дипломыг эзэмшсэн байх
  • 5-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний аюулгүй ажиллагааны шаардлага, журмын талаар ойлголттой байх
  • Түүхий ус дамжуулах систем, Ус савлах үйлдвэр, Бохир ус цэвэршүүлэх байгууламжуудын үйл ажиллагааны болон засварын багт ажиллаж байсан бол давуу тал болно
  • Бараа материалын удирдлагын сисмемийн талаар тодорхой ойлголттой байх
  • RTBS/SAP систем дээр ажиллаж байсан туршлагатай байх болон компьютерийн бусад программ дээр ажилладаг байх
  • Англи хэлний дундаас дээш түвшиний мэдлэгтэй байх (аман болон бичгийн)

Cонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)