Засвар үйлчилгээний төлөвлөгч

Нээлтийн огноо: 2021-12-09 00:00
Хаалтын огноо: 2021-12-23 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК –- Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ - Хөрөнгө, материалын менежментийн хэлтэст Оюу толгой уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хувиар байршин ажиллах нэг (1) Засвар үйлчилгээний төлөвлөгч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын үндсэн үүрэг нь засвар үйлчилгээний төлөвлөгөө нь хөрөнгийн гүйцэтгэлийг оновчтой болгоход чухал ач холбогдолтой юм. Тогтвортой богино болон урт хугацааны засварын төлөвлөгөөг боловсруулах, хөтлөх замаар бизнес нь дотоод болон гадаад нөөцийг үр дүнтэй удирдах, үр ашигтай аргаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөтэй нийцүүлэх, төсвийн нарийвчлал, цаг хугацааг сайжруулах, засвар үйлчилгээний зардлыг илүү сайн удирдах боломжтой байх болно

Үүрэг даалгавар

  • RTBS орчинд тоног төхөөрөмжийн засварын бүртгэлийг бий болгож түүнтэй холбоотой материалийн жагсаалт, таск лист зэргийг боловсруулж нэвтрүүлнэ
  • Тоног төхөөрөмж бүрт материалийн жагсаалтыг гаргаж хөтөлж байх
  • Засварын ажил бүрт шаардлагатай материалуудыг захиалж сайт дээр зөв ирэх, захиалгын хугацаандаа ирэх эсэх дээр санаа тавих
  • Засварын ажлыг гүйцэтгэх цаг хугацааг ажиллах хүчний тоо хэмжээндээ тохируулж тодорхойлно
  • Төлөвлөгөөт засварын тактик, давтамжийг сайжруулж хянаж байх.
  • Ажлын талбар дээр тогтмол зочилж, ажлын гүйцэтгэлийг хянаж, засварын төлөвлөгөөний чанарыг засварчид болон ахлахуудтай санал солилцох
  • Засварын төсвийг тодотгож хянаж сайжруулж байх
  • Зэрэглэл өндөртэй тоног төхөөрөмжийн материалийн хэрэглээг SAP-ийн түүхийг харж тодорхойлж байх
  • Ямарваа засварын ажлын дараа төлөвлөлтийг улам сайжруулах зорилгоор уулзалтуудыг зохион байгуулж байх. хурал зөвлөгөөнд идэвхитэй оролцох, удирдах
  • Хариуцаж авсан засварын багийнхаа хугацаа хэтэрсэн ажлуудыг хянаж зохицуулж байх
  • Үйл ажиллагааны болон капиталийн төсөв тодотголын ажилд оролцож бусад ахлахаас ирсэн төслүүд дээр ажилладаг байх
  • Солих сэлбэгийн нөөц болон сэлбэг ашиглах нөөцөд хяналт тавиж ажиллах
  • ОТФЛИЙТ вэб аппликейшн болон ОНОН/ТУУЛ сүлжээн дээр хадгалагдаж байгаа тоног төхөөрөмжүүдийн мэдээллийг тогтмол, шинэчлэн, сайжруулан ажиллах
  • Тоног төхөөрөмжийн зогсолтын цагт анализ хийж, эвдрэлийн үед хэрэглэгдэх сэлбэгийн нөөц төлөвлөгөөг боловсруулах
  • Бусад хэлтэс нэгжүүдийн засварлагдаж, сэлбэг хүлээгдэж байгаа техникийн мэдээллийг тогтмол, дэлгэрэнгүй мэдээлэх"

Тавигдах шаардлага

  • Механик инженер эсвэл Авто инженерийн чиглэлээр баклаврийн зэрэгтэй ба түүнтэй адилтгах боловсролын зэрэг, дипломыг эзэмшсэн байх
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний аюулгүй ажиллагааны шаардлага, журмын талаар ойлголттой байх
  • Бараа материалын удирдлагын сисмемийн талаар тодорхой ойлголттой байх
  • RTBS/SAP систем дээр ажиллаж байсан туршлагатай байх болон компьютерийн бусад программ дээр ажилладаг байх
  • Англи хэлний дундаас дээш түвшиний мэдлэгтэй байх (аман болон бичгийн)

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.