Засвар үйлчилгээний төлөвлөгч
“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-aaс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн - Технологийн хэлтэст уурхайн талбарт 7 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Засвар үйлчилгээний төлөвлөгч ажлын байранд шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь гүний уурхайн засвар үйлчилгээний бүх өмч хөрөнгө бараа материалын хэтийн төлөвийг тодорхой, үнэн зөвөөр харуулсан, Тэг Суурьт Төсөвийн үндэс болсон урт хугацааны төлөвлөгөөг гаргахад оршино.
Үүрэг даалгавар
- Гүний уурхайн бүх үндсэн өмч хөрөнгийн 7 хоногийн, сарын, 3 жил, 5 жил, нийт ажиллах хугацааны төлөвлөгөөг гарган удирдах, эдгээр төлөвлөгөө нь Нэгдсэн Төлөвлөлтийн Процесст ашиглагдана. Төлөвлөгөө нь өмчид хийгдэх ажлууд, түүнийг зогсоох хуваарь, шаардагдах хүн хүч болон нөөцийг харуулсан байна.
- Тоног төхөөрөмжийг сольж шинэчлэх бодлого, таамаглал гаргах.
- Үндсэн өмч хөрөнгийн засвар үйлчилгээний бодлогод RCM/PMO үнэлгээг хийж бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, SAP системд өөрчлөлт оруулахад дэмжлэг үзүүлэх.
- Тэг Суурьт Төсөвийн процессийг боловсруулж удирдах
- Бараа материалын таамаг тооцоог гарган үйлдвэрлэгчидтэй харилцаж бараа материалын бэлэн байдлыг хангах
- Ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, явцыг хянаж, тухайн ажлыг гүйцэтгэхэд саад болж буй асуудлыг шийдвэрлэх, шаардлагатай бол дээд удирдлагадаа мэдэгдэх;
- Бизнесийн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай шийдвэрийг цаг алдалгүй гаргахад хэрэгцээтэй мэдээ мэдээллийг авч, дүн шинжилгээ хийх;
- Багийн нэн тэргүүний асуудлыг шийдвэрлэхийн тулд байгаа нөөц бололцоогоо бүрэн дүүрэн, хамгийн үр дүнтэй, хэмнэлттэй байдлаар ашиглах;
- Ажлын стандарт журмын дагуу гүйцэтгэж байгаа бүх ажил үүргийг илүү бүтээмжтэй гүйцэтгэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх.
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Техникийн үйлчилгээ, Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлтэй байх
- Хамаарах ажлын чиглэлээр багадаа 2 жилийн туршлага буюу практикийн өндөр туршлага, ажлын байран дээрх сургалтаар дамжуулан эзэмшсэн байх
- Засварын төлөвлөгчөөр 1 жил ажилласан туршлагатай байх
- Засварын удирдах манлайлах чадвартай бол давуу тал болно
- SAP системийн талаар ойлголт, мэдлэгтэй байх
- Засварын бодлого боловсруулах хэрэгжүүлэх туршлагатай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
- Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.