Засвар үйлчилгээний системийн өгөгдлийн ахлах зөвлөх (1)

Нээлтийн огноо: 2021-09-02
Хаалтын огноо: 2021-09-15 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа Гүний уурхайн төсөл

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүнийн уурхайн төсөл - Үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Засвар үйлчилгээний системийн өгөгдлийн ахлах зөвлөхийн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэ нь SAP нэгдсэн өгөгдөл мэдээллийн сан, засвар үйлчилгээний төлөвлөлт, найдвартай байдалд үндэслэсэн аргачлалыг ашиглан хөрөнгийн стратеги, тактик боловсруулах болон Гол Нэгжийн Бүтцийн Стандартыг ашиглан удирдлагаар хангах талаар өндөр мэдлэг, чадвар шаардсан олон хэлтсийг хамарсан ажил үүрэг юм.

Үүрэг даалгавар

Засвар үйлчилгээний системийн өгөгдлийн ахлах зөвлөхийн үндсэн гүйцэтгэх ажил үүрэг нь:

  • Шинэ хөрөнгүүдийг гол хөрөнгийн бүцийн удирдлагаар хангах,
  • Тоног төхөөрөмжийн Бүтэц-ийн төслийг тодорхойлж, боловсруулж, зөвлөмж өгөх,
  • Үйлдвэрлэлийн нэгж, засварлагдах зүйлсийн бүтэц-ээр Хөрөнгийн Чиглүүлэлтийн бүтцийг боловсруулахдаа:
  • ЭМААБО байршил-ыг шинэчлэх,
  • Зардлыг төв-ийг шинэчлэх,
  • Ажлын төв-ийг шинэчлэх,
  • Төлөвлөгчдийн групп-ийг шинэчлэх,
  • Барилгын төрөл-ийг үүсгэх,
  • PM агрегатууд-ыг үүсгэх,
  • Хөрөнгийн системийн хөгжүүлэлтийг үнэлэн, ЧБ/ЧХ-ын аудитыг хийх,
  • Захиалгын хүсэлтийг анхлан бөглөхөд шаардлагатай материалуудыг удирдах тал дээр Хангамжийн Худалдан авалт, Нийлүүлэлтийн багуудтай харилцах,
  • Хөрөнгийн удирдлага, Үйл ажиллагааны засвар үйлчилгээний багуудтай хамтран ажиллах юм.

Ажлын үр дүнгүүдэд:

  • Урт хугацааны хөрөнгийн удирдлагын чиглэлд нийцсэн Хөрөнгийн удирдлагын стратеги, системээр хангах,
  • ОТ Хөрөнгийн удирдлагын РТБШ стандартын талаар идэвхтэй дэмжлэг үзүүлэх, засвар үйлчилгээний дадлыг сайжруулах боломжуудыг тодорхойлох замаар Үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах багийн бусад гишүүддээ удирдлагаар хангах,
  • Бизнесийн нэгжийн Хөрөнгийн удирдлагын мэргэжилтнүүдтэй манлайллын туршлага, сайжруулалтын боломжийг тодорхойлоход хамтран ажиллах,
  • Сонгогдсон албан тушаалтан мөн өөрийн ажил үүргийн хүрээнд дараах ажил үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:
  • Гүйцэтгэл, удирдлагын шилдэг туршлага, хэрэгслүүдийг боловсруулах,
  • Ажлын явцыг тогтоосон шалгуур, гүйцэтгэлийн үндсэн үе шатны дагуу хянах,
  • Өөрийн хэлтсийн болон үйл ажиллагааны багуудтай үр дүнг гаргах, дахин сайжруулах тал дээр хамтран ажиллах,
  • Оролцогч талуудтай байнга харилцан хамтран ажиллах,
  • Төслийн амжилтад нөлөөлөхүйц чухал харилцаануудыг бий болгож, хөгжүүлэн өсөн нэмэгдүүлэх,
  • Баримт бичиг бүрэн гүйцэт, хамгийн сүүлийн үеийн ба зүй зохистой хадгалж байгаа эсэхэд хяналт тавих юм.

Тавигдах шаардлага

  • Засвар Үйлчилгээний Инженер эсвэл үүнтэй холбогдох чиглэлээр Бакалаврын зэрэгтэй байх,
  • 5-с доошгүй жил засвар үйлчилгээний төлөвлөлт/хуваарь гаргалттай холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх,
  • 3-с доошгүй жил SAP систем дээр туршлагатай байх,
  • Ажлын удирдлагын журмын талаар ойлголттой, хэрэглэсэн туршлагатай байх,
  • Англи хэлний бичгийн болон ярианы чадварыг төгс эзэмшсэн байх,
  • Бусдад зааж сургах чадвартай байх,
  • Хүмүүстэй харилцах, харилцааны өндөр ур чадвартай байх,
  • Аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дадлыг дагаж мөрдөхөө харуулсан байх.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.