Засвар үйлчилгээний мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2024-04-05
Хаалтын огноо: 2024-04-19 17:30
Хэлтэс: Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний хэлтэс Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Засвар үйлчилгээний мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү албан тушаал нь их засварын процессыг оновчилж, бүтээмж, зардлын хэмнэлтийг үр дүнтэй удирдах үндсэн зорилготой юм. Тус албан тушаалтан нь багийн хөгжлийг ахиулах, их засварын хамрах хүрээг нарийвчлан нягтлах, их засварын дараах хяналтыг хийнэ. Байгууллагын зорилго, аюулгүй ажиллагааны стандарттай нийцүүлэхийн тулд худалдан авалтын техникийн тодорхойлолт, техникийн үнэлгээг боловсруулах, баталгаажуулах ажлыг удирдан чиглүүлнэ.

Үүрэг даалгавар

  • Өсөлт, төгөлдөршлийн соёлыг төлөвшүүлэхийн тулд багийн гишүүдийг удирдах, хөгжүүлэх, дасгалжуулах.
  • Бүтээмж, зардлын хэмнэлтийг нэмэгдүүлэхийн тулд их засварын хамрах хүрээг оновчилж, нягтлан шалгаж, гэрээт түншүүдээс ирүүлсэн саналыг дахин боловсруулах.
  • Их засварын үе шатуудад уулзалтуудыг удирдан зохион байгуулж, ажил, хүлээлтийг тодорхой болгож, ажлын хамрах хүрээнд нийцүүлэн ажиллахыг уриалах.
  • Тасралтгүй сайжруулалтыг бий болгохын тулд их засварын дараа сайтар хянаж, үргэлжлэх хугацаа, зардал, гүйцэтгэлийн үр дүнд дүн шинжилгээ хийх.
  • Машин механизм худалдан авах стандарт үзүүлэлтүүдийг хянаж, баталгаажуулан үйл ажиллагааны болон процессын аюулгүй ажиллагааны шаардлагууд зэрэг бизнесийн хэрэгцээг хангах.
  • Уул уурхайн багуудтай хамтран техникийн үнэлгээг нягталж, шударгаар үнэлж, холбогдох бүх шалгуурыг авч үзсэн эсэхийг баталгаажуулах.
  • Хөрөнгийн стандартчиллыг удирдан чиглүүлж, хөрөнгө сонголтод ашиглалтын мөчлөгийн зардлыг харгалзан үзэж, машин механизмд оновчтой тоног төхөөрөмж нийлүүлэх, актлах.
  • Стандарт худалдан авалтын техникийн тодорхойлолтын санг удирдах, шинэчлэлтийг санал болгох, баримт бичгийг үнэн зөв хөтлөх.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Шаардлагын дагуу Инженер эсхүл холбогдох мэргэжлийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх.
  • Хэрэгтэй:
  • Бизнесийн зэрэг эсвэл санхүүгийн авьяас чадвар/мэдлэгийг нотлон харуулсан бусад арилжааны туршлага.
  • Уул уурхайн засвар үйлчилгээний чиг үүргийг удирдаж байсан туршлагатай
  • Найдвартай байдал, үйл ажиллагааны бэлэн байдал, их засварын удирдлагыг боловсруулж, загварчилж байсан туршлагатай
  • Англи хэлээр ярьж бичих чадвартай байвал маш сайн.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.